ЭМЯ: Ханиад томуу ихэссэн тул сурагчдын амралтанд зохицуулалт хийх эсэхийг хэлэлцэж байна
Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна
Эзэн Богд Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүллээ
Төрийн далбааг мандуулж, Их цагаан тугийг цэнгүүллээ
Академич Содовсүрэнгийн Нарангэрэлд “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүртээлээ
“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг хүртсэн эрхмүүд
ӨНӨӨДӨР: Монгол бахархлын өдөр
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 3 хэм хүйтэн
Өрхийн эмнэлгүүдийг “Эрүүл мэндийн төрөлжсөн мэдээллийн санд” холбоно
Х.Нямбаатар: Гандан орчмыг ногоон байгууламж бүхий жишиг гудамж болгон тохижуулна
Хятадууд манай экспортын нүүрс, зэснээс татвар авах болов
Т.ЭРДМАА
Нүүрсний үнэ сүүлийн дөрөв, таван жил өндийгөөгүй. Доод цэгтээ хүрсэн. Харин энэ намраас дээш өгсөх чиглэлд орсон билээ. Ингээд манай нүүрс экспортлогч компаниуд дөнгөж сэргэж эхлэх болсон. Тухайлбал, Монгол Улсын Засгийн газраас байгуулагдсан ажлын хэсэг болон “Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн зүгээс олборлогч “TTJVCo” компанитай байгуулсан гэрээний нөхцөлийг сайжруулах, нүүрсний үнийг нэмэгдүүлэх зорилгоор дахин хэлэлцээ хийсний үр дүнд энэ сард коксжих нүүрсний үнийг тонн тутамд 50 ам.доллар байхаар тогтсон юм. “Эрдэнэс-Тавантолгой” ХК-иас ирэх онд Цанхийн Зүүн уурхайн нэг тонн нүүрсийг 60 орчим ам.доллараар борлуулах төлөвтэй байв. Гэтэл энэ бүгд талаар өнгөрлөө. Хятадын ӨМӨЗО-ны Урдын дунд хошууны захиргаа Монголоос орж ирж буй бүтээгдэхүүнээс тонн тутамд найман юань, хилээр орж ирж буй машин бүрээс 10 юанийн татварт авах шийдвэр гаргажээ. Үүнээс гадна Оюу толгойн зэсийн баяжмалын үнийн дүнгийн хоёр хувьтай тэнцэх хураамж авах нь. Энэ татвар нь Ганцмодны боомтод үйлчилнэ. Гэтэл уг боомтоор “Эрдэнэс Таван толгой”, “Энержи ресурс”, орон нутгийн “Таван толгой” гээд нүүрсний экспортын 60 орчим хувь нь гардаг аж. Мөн Оюу толгойн зэсийн баяжмалч бас энэ боомтоор борлуулагддаг. Иймд нүүрс, зэсийн үнийн өсөлтөөс чамгүй ашиг олох найдвар тасарчээ. Уг орлого нь Хятадын талд татвар нэрээр үлдэх боллоо. Хятадууд ингэж татвар нэмсэн явдал нь XIV Далай ламын айлчлалтай холбоотой болов уу гэсэн таамаг хөвөрч байна.
ene bugdiig zohioj nairuulsan hun ni mongol ulsiig hezee boddog boloh boloo
Т.ЭРДМААНүүрсний үнэ сүүлийн дөрөв, таван жил өндийгөөгүй. Доод цэгтээ хүрсэн. Харин энэ намраас дээш өгсөх чиглэлд орсон билээ. Ингээд манай нүүрс экспортлогч компаниуд дөнгөж сэргэж эхлэх болсон. Тухайлбал, Монгол Улсын Засгийн газраас байгуулагдсан ажлын хэсэг болон “Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн зүгээс олборлогч “TTJVCo” компанитай байгуулсан гэрээний нөхцөлийг сайжруулах, нүүрсний үнийг нэмэгдүүлэх зорилгоор дахин хэлэлцээ хийсний үр дүнд энэ сард коксжих нүүрсний үнийг тонн тутамд 50 ам.доллар байхаар тогтсон юм. “Эрдэнэс-Тавантолгой” ХК-иас ирэх онд Цанхийн Зүүн уурхайн нэг тонн нүүрсийг 60 орчим ам.доллараар борлуулах төлөвтэй байв. Гэтэл энэ бүгд талаар өнгөрлөө. Хятадын ӨМӨЗО-ны Урдын дунд хошууны захиргаа Монголоос орж ирж буй бүтээгдэхүүнээс тонн тутамд найман юань, хилээр орж ирж буй машин бүрээс 10 юанийн татварт авах шийдвэр гаргажээ. Үүнээс гадна Оюу толгойн зэсийн баяжмалын үнийн дүнгийн хоёр хувьтай тэнцэх хураамж авах нь. Энэ татвар нь Ганцмодны боомтод үйлчилнэ. Гэтэл уг боомтоор “Эрдэнэс Таван толгой”, “Энержи ресурс”, орон нутгийн “Таван толгой” гээд нүүрсний экспортын 60 орчим хувь нь гардаг аж. Мөн Оюу толгойн зэсийн баяжмалч бас энэ боомтоор борлуулагддаг. Иймд нүүрс, зэсийн үнийн өсөлтөөс чамгүй ашиг олох найдвар тасарчээ. Уг орлого нь Хятадын талд татвар нэрээр үлдэх боллоо. Хятадууд ингэж татвар нэмсэн явдал нь XIV Далай ламын айлчлалтай холбоотой болов уу гэсэн таамаг хөвөрч байна.
0 Сэтгэгдэл
zochin
Нөгөө их ном мэддэг цэцэрхэгчид одоо зөв буруу болно болохгүй талаар үгээ хэлж номоо айлпах байлгүй
2016.12.01
2016.12.01






















