БНХАУ-д зорчих иргэдийн анхааралд...
Сурагчдын зуны амралт зургаадугаар сарын 15-наас эхэлнэ
“ЭРҮҮЛ АМЬДРАЛЫН ТӨЛӨӨ ХАМТДАА” ШУГАМАН БҮЖГИЙН ТЭМЦЭЭН ЗОХИОН БАЙГУУЛЛАА
“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН ХУВЬЦАА, НОГДОЛ АШГИЙГ 2026.06.01-НИЙ ӨДРӨӨС 2027.06.01 ХҮРТЭЛ ӨВЛҮҮЛНЭ
Шатрын Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн маргааш хөшгөө нээнэ
Монгол өвчтөнүүдийн эрх ашгийг хамгаалах, санхүүгийн эрсдэлийг бууруулах чиглэлд дэмжлэг хүслээ
Цөлжилтийн эсрэг өсвөрийн кино бүтээгчид нэгдлээ
НӨАТ-ын тухай хуулийн өөрчлөлт хүчингүй болсонд тооцох тухай хууль зэрэг 20 гаруй асуудал хэлэлцэнэ
Наадмаар 1024 бөх зодоглох асуудалд үндэслэлтэй санал дүгнэлт боловсруулах талаар санал солилцлоо
Гал түймрийн голомтоос 109 иргэнийг аюулгүй бүсэд гаргажээ
Эрхүүд монголын хуучны уран барилгын гэрэл зургийн үзэсгэлэн нээжээ

ОХУ-ын Эрхүүгийн техникийн их сургуулийн аспирант Н.Нарантуяа “Улаанбаатар хотын түүхийн дурсгалт уран барилга, цогцолборууд” гэсэн гэрэл зургийн үзэсгэлэнгээ Эрхүү хотын И.И.Молчановын нэрэмжит номын санд дэлгэсэн байна.
Эл үзэсгэлэнд монголын нийслэл дэх уран барилга, хөшөө дурсгал, бурхны шашны сүм хийд зэрэг гэрэл зурагчны сүүлийн дөрвөн жилд авсан 30 гаруй бүтээлийг дэлгэн үзүүлж байна.
Энэ бол миний 2015 оны хоёрдугаар сард их сургуулийнхаа “Радуга” галарейд гаргасан “Улаанбаатар хот дахь уран барилгын түүхэн дурсгалууд” гэдэг үзэсгэлэнгийн үргэлжлэл гэж Н.Нарантуяа хэлж байна.
Энэ үзэсгэлэнгээр гэрэл зурагчин монголын хуучны уран барилгын хийцийг илүүтэй үзүүлэхийг зорьсон гэжээ. Гэрэл зурагчин зургуудаа монгол гэрийн бүрээс хийдэг эсгий хүрээнд хийж дэлгэсэн нь үзэгчдэд таалагдаж байлаа. Гэрэл зурагчин бүсгүй үүнийг эх орноосоо зориуд захиалан авчруулжээ хэмээн baikal24.ru сайт мэдээлжээ.

0 Сэтгэгдэл