Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Хүүхдүүдийн эрүүл мэндэд онцгой анхаарч, учирсан хохирлыг арилган, дахин ийм алдаа гаргахгүй ажиллахыг Ерөнхий сайд анхаарууллаа Ерөнхий сайд Г.Занданшатар “Эрдэнэс Тавантолгой” ХК-тай байгуулсан гэрээ нэг бүрийг нягталж, шалгах үүрэг өглөө Ховор, хуучны автомашинуудын үзэсгэлэн Д.Сүхбаатарын талбайд гарч байна Г.Занданшатар: Дэвшилтэт технологи ашиглах, үйлчилгээг олон улсын жишигт хүргэх, хувийн хэвшлийн хөрөнгө оруулалт түшиглэн хөгжих зорилтыг тээвэрчид амжилттай хэрэгжүүлж байна Дулааны 11 Г, Д үндсэн шугам угсрах ажлыг наадмын өдрүүдээр гүйцэтгэж, авто замыг хучиж байна Нарантуул, Шинэ Сандэй, Содон бөмбөгөр худалдааны төвүүд маргааш ажиллаж эхэлнэ Баяр наадмын үеэр ГССҮТ-д 4093 хүн тусламж үйлчилгээ авчээ Ирэх 10 жилд хөгжиж буй орнуудын дундаж давхарга 2 дахин тэлэх төлөвтэй. Харин Монголд... Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Тажикистан Улсад төрийн айлчлал хийнэ “ТОРГОНЫ ЗАМ” (SILK WAY RALLY-SWR) АВТО РАЛЛИ ОЛОН УЛСЫН УРАЛДААН МОНГОЛ УЛСАД ЗОХИОН БАЙГУУЛАГДАЖ БАЙНА
IELTS гэж юу вэ?

IELTS(International English Language Testing System) гэдэг нь Англи хэлний төвшин тогтоох тест юм. Жилд дунджаар хоёр сая хүн тус тестийг өгдөг. Англи хэлийг үндсэн хэлээ болгосон аль ч улс оронд сурч, ажиллахыг хүссэн 16-аас дээш насны хүмүүсийн Англи хэлний чадварыг хэмжих зорилготой билээ. Уг тестийг өгөхийн өмнө сайтар бэлтгэх хэрэгтэй. Гадаадад суралцахыг хүсэж байгаа бол цагийг нь тулгалгүйгээр хэдэн сарын өмнөөс бэлтгэж, шалгалтаа өгөхийг зөвлөдөг.

Уг тест нь дотроо хоёр төрөлтэй: IELTS Academic болон IELTS General Training. Хэрэв та англи хэлээр ярьдаг оронд суралцах гэж байгаа бол IELTS Academic тестийг өгнө. Энэ нь таны англи хэлний ерөнхий чадварыг шалгахаас академийн төвшний хэлний чадварыг шалгадаг. Ингэхдээ өөр тутмын болон суралцахад хэрэг болох үгсийн сангийн мэдлэгийг үнэлгээндээ оруулдаг.

Бусад тестүүдээс юугаараа ялгаатай вэ?

TOEFL эсвэл PTE харьцуулахад илүү өргөн хэрэглэгддэг. Өөрөөр хэлбэл сургуульд суралцахаас өөр зорилгоор хэрэглэх боломжтой. Ерөнхийд нь авч үзвэл Их Британи, Австрали, Шинэ Зеланд зэрэг орнуудад түгээмэл хэрэглэгддэг. Харин TOEFL-ийг АНУ-ын их дээд сургууль, коллеж өргөнөөр ашигладаг.

Олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн үү?

IELTS тестийг нийт 9000 илүү боловсролын байгууллагууд хүлээн зөвшөөрдөг. Эдгээрээс 2000 гаруй нь АНУ-ын их дээд сургуулиуд байхад дийлэнх нь Их Британи, Ирланд, Канад, Австралийн сургуулиуд.

Та өргөдөл гаргахыг хүссэн сургуультайгаа холбоо тогтоон IELTS тестийн оноог хүлээн зөвшөөрдөг эсэхийг асууж болно. Тестийн хариу нь тэнцсэн эсвэл тэмцээгүй гэсэн хэлбэрээр гардаггүй. Иймд тухайн сургуулийн босго шалгуурын дүнг харгалзан үзэх хэрэгтэй.

Ямар үнэтэй вэ?

Ойролцоогоор 385,000₮.

IELTS тестийг нэгээс олон удаа өгч болох уу?

IELTS тестийг хэдэн удаа ч өгч болно.

IELTS тестийн онооны хүчинтэй байх хугацаа?

IELTS тестийн оноо хоёр жил хүчинтэй байдаг. Хоёр жилийн дараа тухайн оноогоор таны төвшинг нарийн тооцоолох боломжгүй гэж үздэг. Мөн тухайн хоёр жилийн хугацаанд нэгээс олон удаа тест өгвөл хамгийн сүүлчийн тестийн оноог хүчинтэйд тооцдог.

Хариугаа хэрхэн хүлээн авдаг вэ?

Тест өгсөн өдрөөс 12 хоногийн дараа танд онооны мэдээлэл очих болно. IELTS тестийн шалгалт авсан төв нь тестийн дүн бүхий нэг хувь баримтыг гардуулах болно. Тиймээс хаяж үрэгдүүлэлгүй, найдвартай газар хадгалахыг зөвлөж байна.

Эх сурвалж: www.topuniversities.com

https://www.facebook.com/anglihelsurtsgay/

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан