Т.Аубакир: Тэтгэврийн зөрүүг итгэлцүүрээр шинэчлэх зайлшгүй шаардлагатай
14 байршилд газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийн дуудлага худалдаа зохион байгуулна
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Багануур” ХК-ийн хамт олонд талархал илэрхийллээ
Чингүнжавын гудамжийг тохижууллаа
Ой хээрийн түймрийн аюулаас сэрэмжлүүлж байна
Өнөөдрөөс скүүтер, мопед явган хүний замаар зорчихгүй
БОАЖ-ын сайд Ц.Сандаг-Очир: Туулын хурдны замын ажлыг эхлүүлсэн компанийг торгоно
ХАСУМ-ийг бүрэн цахим хэлбэрт шилжүүлснээр жил бүр 100 гаруй сая төгрөгийн урсгал зардлыг хэмнэнэ
“Ногоон автобусны” гэх хэрэг Улсын дээд шүүхэд хянагдаж байна
УИХ дахь АН-ын бүлэг Ерөнхийлөгчийн санаачилсан хуулийн төсөлтэй холбоотой нэг өдрийн завсарлага авлаа
Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх хуулийг лоббидоно
УИХ-ын гишүүн О.Баасанхүү, Ж.Батзандан, Н.Энхболд, Д.Цогтбаатар, Д.Сарангэрэл, Х.Нямбаатар, Н.Амарзаяа, М.Билэгт нар Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх лобби бүлэг байгуулжээ. Энэ тухай УИХ-ын дарга М.Энхболдод албан бичиг хүргүүлсэн байна. Тус лобби бүлэг нь Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх, хууль тогтоомжийг боловсронгуй болгох, бүтэц зохион байгуулалт, тогтолцоог орчин үеийн шинэ шатанд гаргах, асуудлыг судлах, шаардлагатай хөрөнгө санхүүг УИХ-аар батлуулах зорилготой юм байна.
УИХ-ын нэр бүхий гишүүд лобби бүлэг байгуулснаар өнөөгийн нийгэмд тулгамдсан асуудлын нэг болох гэр бүлийн хүчирхийллийн асуудлыг төрийн хууль тогтоох дээд байгууллагын түвшинд авч үзэн судалж, тогтолцоог боловсронгуй болгох, нийгмээрээ уг хууль бус үйл ажиллагааг таслах зогсооход хувь нэмэр оруулах шаардлагатай хэмээн үзсэн гэнэ. Өнгөрсөн есдүгээр сард Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийг Засгийн газраас татан авч, 2004 онд баталсан хуучин хууль үйлчилж байгаа билээ. Өмнөх парламент хуулийг ёсчлоогүй байсан учир татан авсан. Харин Хуульзүй дотоод хэргийн яамнаас шинээр боловсруулсан Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн төсөл өргөн барьж, энэ долоо хоногт УИХ-аар анхны хэлэлцүүлгийг нь хийхээр болжээ.
УИХ-ын гишүүн О.Баасанхүү, Ж.Батзандан, Н.Энхболд, Д.Цогтбаатар, Д.Сарангэрэл, Х.Нямбаатар, Н.Амарзаяа, М.Билэгт нар Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх лобби бүлэг байгуулжээ. Энэ тухай УИХ-ын дарга М.Энхболдод албан бичиг хүргүүлсэн байна. Тус лобби бүлэг нь Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх, хууль тогтоомжийг боловсронгуй болгох, бүтэц зохион байгуулалт, тогтолцоог орчин үеийн шинэ шатанд гаргах, асуудлыг судлах, шаардлагатай хөрөнгө санхүүг УИХ-аар батлуулах зорилготой юм байна. УИХ-ын нэр бүхий гишүүд лобби бүлэг байгуулснаар өнөөгийн нийгэмд тулгамдсан асуудлын нэг болох гэр бүлийн хүчирхийллийн асуудлыг төрийн хууль тогтоох дээд байгууллагын түвшинд авч үзэн судалж, тогтолцоог боловсронгуй болгох, нийгмээрээ уг хууль бус үйл ажиллагааг таслах зогсооход хувь нэмэр оруулах шаардлагатай хэмээн үзсэн гэнэ. Өнгөрсөн есдүгээр сард Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийг Засгийн газраас татан авч, 2004 онд баталсан хуучин хууль үйлчилж байгаа билээ. Өмнөх парламент хуулийг ёсчлоогүй байсан учир татан авсан. Харин Хуульзүй дотоод хэргийн яамнаас шинээр боловсруулсан Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн төсөл өргөн барьж, энэ долоо хоногт УИХ-аар анхны хэлэлцүүлгийг нь хийхээр болжээ.
0 Сэтгэгдэл




















