Т.Аубакир: Тэтгэврийн зөрүүг итгэлцүүрээр шинэчлэх зайлшгүй шаардлагатай
14 байршилд газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийн дуудлага худалдаа зохион байгуулна
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Багануур” ХК-ийн хамт олонд талархал илэрхийллээ
Чингүнжавын гудамжийг тохижууллаа
Ой хээрийн түймрийн аюулаас сэрэмжлүүлж байна
Өнөөдрөөс скүүтер, мопед явган хүний замаар зорчихгүй
БОАЖ-ын сайд Ц.Сандаг-Очир: Туулын хурдны замын ажлыг эхлүүлсэн компанийг торгоно
ХАСУМ-ийг бүрэн цахим хэлбэрт шилжүүлснээр жил бүр 100 гаруй сая төгрөгийн урсгал зардлыг хэмнэнэ
“Ногоон автобусны” гэх хэрэг Улсын дээд шүүхэд хянагдаж байна
УИХ дахь АН-ын бүлэг Ерөнхийлөгчийн санаачилсан хуулийн төсөлтэй холбоотой нэг өдрийн завсарлага авлаа
Залуучууд андгай өргөж иргэний үнэмлэхээ гардана
Бүгд найрамдах улсаа тунхагласны өдрийг тохиолдуулан МЗХ-ноос жил бүр зохион байгуулдаг “Иргэний андгай өргөх ёслол” өнөөдөр Төрийн ордны их танхимд болно.
Монголын Залуучуудын холбоо, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар хамтран зохион байгуулах энэ ёслолд нийслэлийн долоон дүүргийн ЕБС-ийн 800 сурагч оролцож, тэдний 20 нь Монгол Улсын иргэний үнэмлэхээ гардаж авах юм.
Монгол Улсын иргэн болж, иргэний үнэмлэхээ гардана гэдэг хэн бүхэнд хамгийн баярт мөч байдаг. Тиймээс 16 нас хүрч буй охид хөвгүүд Монгол Улсынхаа тусгаар тогтнолын баярын энэ өдөр Монгол Улсын иргэний үнэмлэхээ төр засгийн тэргүүн, урлаг спорт, шинжлэх ухааны салбарт манлайлагч хүмүүсээс гардан авч, эх орондоо үнэнч шудрага иргэн байх үүргээ биелүүлэхээ андгайлах юм.
Ёслолын үеэр Ерөнхий сайд Ж. Эрдэнэбат, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Н.Номтойбаяр нар залуустаа хандаж үг хэлэх бол МЗХ-ны Ерөнхийлөгч А. Мөнхбат “Залуудаа сайхан амьдарья”, залуу бизнесменүүдийг төлөөлж "Монос" группийн гүйцэтгэх захирал Х.Ананд “Zero to Hero” сэдэвт лекц уншина.
Энэ хүндэтгэлийн ажиллагааг МЗХ-ны орон нутгийн салбар холбоод аймгийнхаа ЗДТГ-тай хамтран эл өдөр нэгэн зэрэг зохион байгуулах юм байна.
ЗӨВ ШҮҮ
Бүгд найрамдах улсаа тунхагласны өдрийг тохиолдуулан МЗХ-ноос жил бүр зохион байгуулдаг “Иргэний андгай өргөх ёслол” өнөөдөр Төрийн ордны их танхимд болно. Монголын Залуучуудын холбоо, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар хамтран зохион байгуулах энэ ёслолд нийслэлийн долоон дүүргийн ЕБС-ийн 800 сурагч оролцож, тэдний 20 нь Монгол Улсын иргэний үнэмлэхээ гардаж авах юм.
Монгол Улсын иргэн болж, иргэний үнэмлэхээ гардана гэдэг хэн бүхэнд хамгийн баярт мөч байдаг. Тиймээс 16 нас хүрч буй охид хөвгүүд Монгол Улсынхаа тусгаар тогтнолын баярын энэ өдөр Монгол Улсын иргэний үнэмлэхээ төр засгийн тэргүүн, урлаг спорт, шинжлэх ухааны салбарт манлайлагч хүмүүсээс гардан авч, эх орондоо үнэнч шудрага иргэн байх үүргээ биелүүлэхээ андгайлах юм.
Ёслолын үеэр Ерөнхий сайд Ж. Эрдэнэбат, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Н.Номтойбаяр нар залуустаа хандаж үг хэлэх бол МЗХ-ны Ерөнхийлөгч А. Мөнхбат “Залуудаа сайхан амьдарья”, залуу бизнесменүүдийг төлөөлж "Монос" группийн гүйцэтгэх захирал Х.Ананд “Zero to Hero” сэдэвт лекц уншина.
Энэ хүндэтгэлийн ажиллагааг МЗХ-ны орон нутгийн салбар холбоод аймгийнхаа ЗДТГ-тай хамтран эл өдөр нэгэн зэрэг зохион байгуулах юм байна.
0 Сэтгэгдэл
2016.11.26




















