БНХАУ-д зорчих иргэдийн анхааралд...
Сурагчдын зуны амралт зургаадугаар сарын 15-наас эхэлнэ
“ЭРҮҮЛ АМЬДРАЛЫН ТӨЛӨӨ ХАМТДАА” ШУГАМАН БҮЖГИЙН ТЭМЦЭЭН ЗОХИОН БАЙГУУЛЛАА
“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН ХУВЬЦАА, НОГДОЛ АШГИЙГ 2026.06.01-НИЙ ӨДРӨӨС 2027.06.01 ХҮРТЭЛ ӨВЛҮҮЛНЭ
Шатрын Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн маргааш хөшгөө нээнэ
Монгол өвчтөнүүдийн эрх ашгийг хамгаалах, санхүүгийн эрсдэлийг бууруулах чиглэлд дэмжлэг хүслээ
Цөлжилтийн эсрэг өсвөрийн кино бүтээгчид нэгдлээ
НӨАТ-ын тухай хуулийн өөрчлөлт хүчингүй болсонд тооцох тухай хууль зэрэг 20 гаруй асуудал хэлэлцэнэ
Наадмаар 1024 бөх зодоглох асуудалд үндэслэлтэй санал дүгнэлт боловсруулах талаар санал солилцлоо
Гал түймрийн голомтоос 109 иргэнийг аюулгүй бүсэд гаргажээ
Биеннальд оролцох уран бүтээлчдийг сонгон шалгаруулахаар болжээ

Венецийн дүрслэх урлагийн 57 дахь Олон улсын Биеннальд Монгол Улсыг төлөөлөн оролцох уран бүтээлчийг сонгон шалгаруулахаар болжээ. Учир нь, саяхан манай улс албан ёсоор оролцох эрхээ хүлээж авсан байна.
Тус наадам нь 1895 оноос хойш хоёр жил тутамд зохион байгуулагдаж ирсэн бөгөөд дэлхийд хамгийн нэр хүндтэй, олон улсын чанартай дүрслэх урлагийн уралдаан юм. Монгол Улс тус наадамд 2015 онд анх удаа оролцож байсан түүхтэй. 57 дахь удаагийн наадам нь 2017 оны тавдугаар сарын 13-ны өдрөөс арваннэгдүгээр сарын 26-ныг дуустал Италийн Венец хотноо долоон сарын туршид зохион байгуулагдах аж. Энэхүү Биеннальд оролцсоноор Монголын дүрслэх урлагийг дэлхийд таниулах, үнэ цэнийг нь өсгөх, хөгжүүлэх, цаашилбал хотын соёлын нэг хэсэг болгон төлөвшүүлэх, нийгэм эдийн засагт үзүүлэх нөлөөллийг нь нэмэгдүүлэх чухал ач холбогдолтой юм. Монголоос оролцох уран бүтээлчдийг сонгон шалгаруулах комисст дотоод, гадаадын нийт таван хүний нэр дэвшжээ.
Тэдний нэрийг удахгүй зарлах аж. Харин уран бүтээлчдийг сонгох шалгуур нь контемпорари урлагийн бүтээлүүдийг мэргэжлийн өндөр түвшинд туурвиж, дотоод, гадаадын нэр хүндтэй үзэсгэлэнд оролцож ирсэн туршлага, санал болгож буй бүтээл нь бэлэн эсхүл гүйцэтгэл нь дор хаяж 70 хувьтай байх, утга агуулга, зохиомж, ашигласан материал, гүйцэтгэлийн хувьд өөрийн гэсэн хэллэг, онцлох төрхтэй, давтагдашгүй шинэлэг байхаас гадна монгол орон, дэлхий нийтэд тулгарч буй чухал асуудлуудыг хөндсөн байх аж.
Шалгарсан баг Венецийн Биеннальд оролцох уран бүтээлчдийг ирэх сарын 15-ны дотор олон нийтэд зарлах юм байна.

0 Сэтгэгдэл