БНХАУ-д зорчих иргэдийн анхааралд...
Сурагчдын зуны амралт зургаадугаар сарын 15-наас эхэлнэ
“ЭРҮҮЛ АМЬДРАЛЫН ТӨЛӨӨ ХАМТДАА” ШУГАМАН БҮЖГИЙН ТЭМЦЭЭН ЗОХИОН БАЙГУУЛЛАА
“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН ХУВЬЦАА, НОГДОЛ АШГИЙГ 2026.06.01-НИЙ ӨДРӨӨС 2027.06.01 ХҮРТЭЛ ӨВЛҮҮЛНЭ
Шатрын Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн маргааш хөшгөө нээнэ
Монгол өвчтөнүүдийн эрх ашгийг хамгаалах, санхүүгийн эрсдэлийг бууруулах чиглэлд дэмжлэг хүслээ
Цөлжилтийн эсрэг өсвөрийн кино бүтээгчид нэгдлээ
НӨАТ-ын тухай хуулийн өөрчлөлт хүчингүй болсонд тооцох тухай хууль зэрэг 20 гаруй асуудал хэлэлцэнэ
Наадмаар 1024 бөх зодоглох асуудалд үндэслэлтэй санал дүгнэлт боловсруулах талаар санал солилцлоо
Гал түймрийн голомтоос 109 иргэнийг аюулгүй бүсэд гаргажээ
Дуучин Майли Сайрусын төрсөн өдөр

Майли Сайрус (англ. Miley Cyrus) 1992 оны энэ өдөр Теннесси муж улсын Нэшвилл хотод рок дуучин Билли Рэй Сайрус болон Летисиа Тиш нарын гэрт мэндэлжээ. Түүнийг төрөхөд эцэг, эх нь охиноо гайхалтай зүйлүүдийг хийж чадна хэмээн бэлгэдэж Дестини Хөүп (Destiny Hope) буюу итгэл найдварын хувь тавилан гэсэн утгатай нэр өгчээ. Харин Сайрус багадаа дандаа инээж явдаг байсан учир түүнийг “Smiley” гэж дууддаг байсан бөгөөд энэ нэрнээс нь Майли гэдэг хоёр дахь нэрийг нь өгчээ.

Майли есөн насандаа “Док” телевизийн олон ангит цувралд Кайл гэдэг бяцхан охины дүр бүтээж кинонд тоглох гараагаа эхэлсэн юм. 11 настайдаа Дисней компанийн ерөнхийлөгч Гэри Маршаас “Ханна Монтана” хэмээх телевизийн олон ангит цувралд өсвөр насны супер одын дүр бүтээх саналыг авч аавтайгаа хамт тоглосон нь маш их амжилт авч ирсэн. “Ханна Монтана” цуврал маш олон үзэгчтэй болсон бөгөөд түүний зурагтай хувцас, тоглоомууд шуурга дайрсан мэт хурдан дуусч байлаа. 2006 онд энэ киноны дуунуудаас бүрдсэн “Ханна Монтана” хэмээх найман дуутай цомог гаргасан билээ. Энэ цомог гарсан эхний долоон хоногт 281 мянган хувь борлогдож Биллбордын цомгийн жагсаалтын нэгдүгээрт оржээ. 2007 онд “Hannah Montana 2:meet Miley Cyrus” хэмээх хоёр дахь цомгоо гаргасан нь өмнөх амжилтаа давсан юм. Тиймээс өөрийн анхны бие даасан “Best Of Both” 69 өдрийн аялан тоглолтоо Америкийн мужуудаар хийсэн нь түүнийг алдаршуулсан билээ. 2008 онд бие даасан цомог “Breakout”-ийг гаргасан нь мөн л өмнөх амжилтуудаа эвдсэн. Энэ цомогт Miley өөрийн бичсэн хоёр дуугаа оруулж дуу бичих мөрөөдлөө биелүүлсэн байдаг. Miley 2008 оны “Teen choice awards” наадмаас шилдэг эмэгтэй залуу дуучин номинацын эзэн болсон төдийгүй жүжигчин John Travolta-тай хамтран дуулсан “I thought I lost you” дуу нь “Алтан бөмбөрцөг” кино наадмын “Шилдэг киноны дуу” төрөлд шагнал хүртсэн.
2008 ондоо Miley 16 насныхаа төрсөн өдрийг сүр дуулиантай хийж байсан бол өдгөө нас биед хүрсэн уран бүтээлчийн хувиар ээлжит уран бүтээлүүдээ гаргаж, амжилтаа ахиулсаар л байна. Гэхдээ түүний томоогүй зан ээлжит сенсацын эзэн болгож алдаршуулсаар л байна.

0 Сэтгэгдэл