Т.Аубакир: Тэтгэврийн зөрүүг итгэлцүүрээр шинэчлэх зайлшгүй шаардлагатай
14 байршилд газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийн дуудлага худалдаа зохион байгуулна
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Багануур” ХК-ийн хамт олонд талархал илэрхийллээ
Чингүнжавын гудамжийг тохижууллаа
Ой хээрийн түймрийн аюулаас сэрэмжлүүлж байна
Өнөөдрөөс скүүтер, мопед явган хүний замаар зорчихгүй
БОАЖ-ын сайд Ц.Сандаг-Очир: Туулын хурдны замын ажлыг эхлүүлсэн компанийг торгоно
ХАСУМ-ийг бүрэн цахим хэлбэрт шилжүүлснээр жил бүр 100 гаруй сая төгрөгийн урсгал зардлыг хэмнэнэ
“Ногоон автобусны” гэх хэрэг Улсын дээд шүүхэд хянагдаж байна
УИХ дахь АН-ын бүлэг Ерөнхийлөгчийн санаачилсан хуулийн төсөлтэй холбоотой нэг өдрийн завсарлага авлаа
Г.Уянга намын дарга хэвээр үлдэв
““Тусгаар тогтнол, эв нэгдлийн нам”-ын дүрэмд орсон нэмэлт өөрчлөлт болон намын шинэ даргыг бүртгүүлэх тухай өргөдлийг Улсын Дээд шүүх энэ сарын 21-ний өдөр хянан хэлэлцээд, хүсэлтийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэжээ” гэж өчигдөр Улсын Дээд шүүхээс мэдээллээ. Тус намын дүрэмд оруулсан нэмэлт өөрчлөлт болон намын даргаас Г.Уянгыг чөлөөлж, Ц.Баянбилэгийг сонгосон талаар ирүүлсэн баримтууд нь Улс төрийн намын тухай хууль болон уг намын дүрэмд заасан шаардлагыг хангаагүй байна гэж Дээд шүүх үзсэн аж.
Тус намын ээлжит бус гуравдугаар их хурал өнгөрсөн сарын 15-ны өдөр хуралдаж, УИХ болон сум, дүүргийн ИТХ-ын сонгуульд нам хэрхэн оролцсон талаар хэлэлцээд “хангалтгүй ажилласан” гэж дүгнэсэн юм байна. Тиймээс гуравдугаар их хурлын шийдвэрээр Г.Уянгыг намын даргаас чөлөөлсөн гэх мэдээллийг тус намын шинэ дарга гэх Ц.Баянбилэг өгч байсан билээ. Гэсэн ч намын шийвэр хуулийн шаардлага хангаагүй тул Г.Уянга намын дарга хэвээр үлдэж байна.
““Тусгаар тогтнол, эв нэгдлийн нам”-ын дүрэмд орсон нэмэлт өөрчлөлт болон намын шинэ даргыг бүртгүүлэх тухай өргөдлийг Улсын Дээд шүүх энэ сарын 21-ний өдөр хянан хэлэлцээд, хүсэлтийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэжээ” гэж өчигдөр Улсын Дээд шүүхээс мэдээллээ. Тус намын дүрэмд оруулсан нэмэлт өөрчлөлт болон намын даргаас Г.Уянгыг чөлөөлж, Ц.Баянбилэгийг сонгосон талаар ирүүлсэн баримтууд нь Улс төрийн намын тухай хууль болон уг намын дүрэмд заасан шаардлагыг хангаагүй байна гэж Дээд шүүх үзсэн аж.Тус намын ээлжит бус гуравдугаар их хурал өнгөрсөн сарын 15-ны өдөр хуралдаж, УИХ болон сум, дүүргийн ИТХ-ын сонгуульд нам хэрхэн оролцсон талаар хэлэлцээд “хангалтгүй ажилласан” гэж дүгнэсэн юм байна. Тиймээс гуравдугаар их хурлын шийдвэрээр Г.Уянгыг намын даргаас чөлөөлсөн гэх мэдээллийг тус намын шинэ дарга гэх Ц.Баянбилэг өгч байсан билээ. Гэсэн ч намын шийвэр хуулийн шаардлага хангаагүй тул Г.Уянга намын дарга хэвээр үлдэж байна.
0 Сэтгэгдэл




















