БНХАУ-д зорчих иргэдийн анхааралд...
Сурагчдын зуны амралт зургаадугаар сарын 15-наас эхэлнэ
“ЭРҮҮЛ АМЬДРАЛЫН ТӨЛӨӨ ХАМТДАА” ШУГАМАН БҮЖГИЙН ТЭМЦЭЭН ЗОХИОН БАЙГУУЛЛАА
“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН ХУВЬЦАА, НОГДОЛ АШГИЙГ 2026.06.01-НИЙ ӨДРӨӨС 2027.06.01 ХҮРТЭЛ ӨВЛҮҮЛНЭ
Шатрын Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн маргааш хөшгөө нээнэ
Монгол өвчтөнүүдийн эрх ашгийг хамгаалах, санхүүгийн эрсдэлийг бууруулах чиглэлд дэмжлэг хүслээ
Цөлжилтийн эсрэг өсвөрийн кино бүтээгчид нэгдлээ
НӨАТ-ын тухай хуулийн өөрчлөлт хүчингүй болсонд тооцох тухай хууль зэрэг 20 гаруй асуудал хэлэлцэнэ
Наадмаар 1024 бөх зодоглох асуудалд үндэслэлтэй санал дүгнэлт боловсруулах талаар санал солилцлоо
Гал түймрийн голомтоос 109 иргэнийг аюулгүй бүсэд гаргажээ
Порно одоос болоод Диснейн хүүхэлдэйн киноны нэрийг өөрчилжээ

Disney студи өөрийн бүтээл “Моана” хүүхэлдэйн киноныхоо нэрийг италийн нэгэн порно жүжигчний нэрээс болоод тус улсад өөрчилж “Арлынхан” гэж нэрлэхээр шийджээ.
Италидаа ид алдаршиж нэр нь түгэж байгаад 1994 онд 33 насандаа өөд болсон Моана Поцци нэртэй порно жүжигчний нэртэй адил нэртэй байснаас болоод ийн өөрчлөхөд хүрсэн байна.
Disney Italia студи одоогоор ямар нэгэн тайлбар хийгээгүй байгаа бол Калифорни дахь Disney-н эх сурвалж бид өөрийн киноныхоо нэрийг янз бүрийн шалтгаанаас болоод байнга сольдог юм гэжээ.
Харин өөр нэг эх сурвалж болохоор Ансид болсон хүүхэлдэйн киноны олон улсын наадмын үеэр найруулагч нь талийгаач болсон порно жүжигчний нэрээс болоод киноныхоо нэрийг солихоор шийдсэн гэж мэдээлсэн байна. Энэ кино Европын бусад улс орнуудад “Ваяна” нэрээр гарах юм.
Номхон далайн бүсийн нэгэн ард түмнийг аврах гэсэн ширүүн тэмцэл, аялалд хагас бурхан Мауи тусалж байгаа тухай гарах энэ киноны гол дүр нь Моана гэдэг гүнж юм байна.

Disney студи өөрийн бүтээл “Моана” хүүхэлдэйн киноныхоо нэрийг италийн нэгэн порно жүжигчний нэрээс болоод тус улсад өөрчилж “Арлынхан” гэж нэрлэхээр шийджээ.
Италидаа ид алдаршиж нэр нь түгэж байгаад 1994 онд 33 насандаа өөд болсон Моана Поцци нэртэй порно жүжигчний нэртэй адил нэртэй байснаас болоод ийн өөрчлөхөд хүрсэн байна.
Disney Italia студи одоогоор ямар нэгэн тайлбар хийгээгүй байгаа бол Калифорни дахь Disney-н эх сурвалж бид өөрийн киноныхоо нэрийг янз бүрийн шалтгаанаас болоод байнга сольдог юм гэжээ. Харин өөр нэг эх сурвалж болохоор Ансид болсон хүүхэлдэйн киноны олон улсын наадмын үеэр найруулагч нь талийгаач болсон порно жүжигчний нэрээс болоод киноныхоо нэрийг солихоор шийдсэн гэж мэдээлсэн байна. Энэ кино Европын бусад улс орнуудад “Ваяна” нэрээр гарах юм.
Номхон далайн бүсийн нэгэн ард түмнийг аврах гэсэн ширүүн тэмцэл, аялалд хагас бурхан Мауи тусалж байгаа тухай гарах энэ киноны гол дүр нь Моана гэдэг гүнж юм байна.
0 Сэтгэгдэл
























