“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН ТӨЛӨӨЛӨН УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН ХАРААТ БУС ГИШҮҮНИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ЗАР
ЖУУЛЧНЫ ТОО 2026 ОНЫ I УЛИРАЛД ӨМНӨХ ОНЫ МӨН ҮЕЭС 39% ӨСӨЛТТЭЙ БАЙНА
БОКСЫН НАСАНД ХҮРЭГЧДИЙН АЗИ ТИВИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН УЛААНБААТАР ХОТНОО НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ
Хавсран суух Элчин сайд нар Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа
УИХ-ын тухай хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
НӨАТ-ын I улирлын баримтаа 8-ны дотор бүртгүүлж буцаан олголтын урамшууллаа авна
Тэтгэврийн нөөц сангийн хөрөнгө 2.7 тэрбум төгрөгөөр арвижлаа
Бид яаж амьдрах вэ
С.Бямбацогт: УИХ-ын дарга нам бус байх төслийг би дэмжинэ
АТГ: Улсын нөөцөөс улаан буудайн үр олгож ₮169 саяын хохирол учруулсан хэргийг прокурорт шилжүүллээ
Хойд туйлын нохойтой чарганы уралдаанд хоёр монгол бүсгүй оролцоно

Хойд туйлд зохион байгуулдаг нохойтой чарганы уралдаанд энэ жил АНУ-ыг төлөөлөн Б.Жаргал гэх монгол бүсгүй оролцох гэж байна.Тэрээр АНУ-ын Лос Анжелес хотод ажиллаж, амьдардаг.Б.Жаргал мэргэжлийн уулчин, тамирчин биш аж.Тэс өөр салбарын буюу нягтлан бодогч мэргэжилтэй гэнэ. Энэ мэргэжлээрээ тэрээр дэлхийд тэргүүлэгч компаниудын нэгд зүй ёсоор багтдаг “Дилиод” хэмээх аудитын компанид ажилладаг аж. Тэрээр ажлынхаа хажуугаар аялалд гарч, ууланд алхаж, эрүүл амьдралын дадлыг өөртөө хэвшүүлж, өрөөлд үлгэрлэж яваа ажээ.
Тэрээр Хойд туйлд нохойтой чаргаар аялах “Fjallraven polar 2016” тэмцээний олон улсын багт орох ялагчдыг тодруулах уралдаанд оролцож байна.Тэрээр “Би АНУ-д ирээд 16 жил болж байна. АНУ-д ажиллаж, амьдардаг болохоор оршин сууж байгаа улсаа төлөөлөн оролцож байна.Мэдээж би монгол хүн гэдгээрээ энэ тэмцээнд оролцож байгаа тул ялалт байгуулбал Монгол Улсынхаа төрийн далбааг хойд туйлд мандуулна” хэмээн хэлэв.
Хоёр жилийн өмнө тус уралдаанд манай улсаас анх удаа Э.Цэрэндолгор оролцсон бол өнгөрсөн жил Б.Загдаа гэх эмэгтэй оролцсон юм. Өнөө жил Монгол Улсаас анхны уулчин эмэгтэйчүүдийн нэг Д.Эрдэнэтогтох оролцохоор өрсөлдөж буй. Тус уралдаанд оролцохын тулд онлайн санал асуулгад шалгарах ёстой байдаг. Одоогоор манай хоёр бүсгүй хамтдаа тэргүүлсээр байгаа нь Хойд туйлд хосоороо уралдах боломжийг бий болгоод байна.
Энэхүү өрсөлдөөний талаар Б.Жаргал “Эрка бид хоёр хүсэл зорилго адилхан жирийн нэг монгол бүсгүйчүүд хойд туйлд уулзахаар зүтгэж байгааг маань дэмжээрэй найзуудаа. Мөрөөдлөө биелүүлэх гээд зүтгэж байгаа бид хоёрыг дэмжиж байгаа та бүхэндээ чинь сэтгэлээсээ баярлалаа” хэмээн бичжээ. Тус уралдааны онлайн санал асуулга нэг сарын хугацаанд буюу энэ сарын 16 наас ирэх сарын 15-ныг дуустал үргэлжлэх юм байна.

0 Сэтгэгдэл