“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК 2026 ОНЫ НЭГДҮГЭЭР УЛИРАЛД 9.5 САЯ ТОНН НҮҮРС БОРЛУУЛЖ, 9.5 САЯ ТОНН НҮҮРС ЭКСПОРТОЛЛОО
“Импортын барааны гаалийн албан татварын хувь хэмжээ батлах тухай” УИХ-ын тогтоолд өөрчлөлт оруулах тухай төслийг УИХ-д танилцуулав
С.Бямбацогтыг УИХ-ын даргаар сонгох асуудлаар АН-ын бүлэг завсарлага авлаа
Шатахууны үнийн өсөлт барааны үнэд нөлөөлнө
Айл өрхүүдийн хийн халаагуур, хийтэй баллон борлуулах цэгт хамтарсан шалгалт хийж байна
Улаанбаатар хотын хог хаягдлын менежментийг сайжруулах чиглэлээр нээлттэй хэлэлцүүлэг зохион байгуулж байна
Дөрөвдүгээр сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
С.Бямбацогт: Би 2027 оны Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихгүй
“Аюулгүй амьдрах ухаан" хөтөлбөрийн хүрээнд 1600 гаруй сурагчид гамшиг, ослоос урьдчилан сэргийлэх мэдлэг олгожээ
С.Амарсайхан: Би УИХ-ын даргад нэр дэвшээгүй
Тайвань хууль бус загасчлалын эсрэг тэмцэх тусгай ажлын хэсэг байгуулав
Хүн төрөлхтөн “Дэлхий нийтээр хүртэх баялаг”-ийг хамгаалах явцдаа өөрсдийн хүлээх үүрэг хариуцлагаа бусдад даатгах ёсгүй. Хууль бус, бүртгэлгүй, зохицуулалтгүй загас агнуурын уршгаар зарим нэр төрлийн загасны тоо толгой буурч буй нь хүн төрөлхтөний нийтээр эзэмших баялгийг хамгаалах асуудалд тулгарч буй сорилтуудын нэг. Иймээс Тайвань хууль бус, бүртгэлгүй, зохицуулалтгүй загасчлалтай тэмцэхэд дэлхий нийтийн анхаарлыг хандуулж ажиллахыг зорьж байна.
Тайвань нь Засгийн газрын түвшинд төрийн сайд Жан Жин Сэнээр ахлуулсан тусгай ажлын хэсэг байгуулж, Хөдөө Аж Ахуйн хороо, Гадаад харилцааны яам, Зам тээврийн яам, Сангийн яам, Хууль зүйн яам, Эдийн засгийн яам, Эрүүл мэнд, халамжийн яам,
Далайн эргүүл хамгааллын агентлаг зэрэг яам агентлагуудын холбогдох дэд сайдаас гишүүнчлэлээ бүрдүүлсэн бөгөөд цогц зохицуулалт, зөвлөгөө хяналтаар дамжуулж хууль бус, бүртгэлгүй, зохицуулалтгүй загас агнууртай тэмцэх нэгдсэн бодлого болон холбогдох арга хэмжээг боловсруулж бусад төлөвлөгөө, арга хэмжээг авч хэрэгжүүлэн ажиллаж байна.
Нөгөөтэйгүүр тус тусгай ажлын хэсэг дэд хороо байгуулсан ба энэ нь дотоодын холбогдох хууль тогтоомжийн хэрэгжилт болон бусад зохицуулалтын ажлыг явуулахад туслан гүйцэтгэх үүрэгтэй юм.
Тус ажлын хэсэг өнгөрсөн аравдугаар сард “Загасны аж ахуйн удирдлага хяналт, шалгалтын үндэсний хөтөлбөр”-өөр дамжин ажил хэрэг болж эхэлсэн. Тус хөтөлбөрийн хамрах хүрээнд загасчлах зөвшөөрөл, боомтоор оруулж гаргах удирдлага ба хяналт, загасчны онгоцны байршлыг тогтоох, цахим загасчлалын тэмдэглэлийн систем, далайн хяналт, загасны аж ахуйн ажиглагч, нэр заасан боомт ба шалгалт, худалдах болон боловсруулах, загас агнуурын гэрчилгээтэй холбогдох бичиг баримт зэрэг багтана.
Эрсдлийн хэмжээнээс шалтгаалж хяналт шалгалтын стандартыг тогтоох ба ХАА-н хороо Загасны аж ахуйн агентлагтай хамтран хэрэгжүүлэх юм.
Яамд хоорондын тусгай ажлын хэсгээр дамжуулж гадаад улсын харьяат загасчны болон арилжааны зорилготой загас тээвэрлэсэн онгоцыг Тайванийн хилийн боомтоор орох, загас болон загасны гаралтай бүтээгдэхүүний экспорт, импортод нь хяналт тавих, холбогдох агентлагтай хамтран хэрэгжүүлж болох төсөл хөтөлбөр зэргээр дамжуулан хууль бус, бүртгэлгүй, зохицуулалтгүй загас агнуурыг таслан зогсооход удирдлага хяналтын цогц арга хэмжээг авч хэрэгжүүлэхэд ажлын хэсгийн зорилго чиглэгдэнэ.
Тайвань тус ажлын хэсгээр дамжуулан холбогдох яам, агентлагтай хамтран үр дүнтэй удирдлагын чадамжийг хэрэгжүүлэхээс гадна цаашид загасны аж ахуйн удирдлага зохион байгуулалтын талаарх хамтын ажиллагааг бусад улс орнуудтай өргөжүүлж, далайн баялгийг урт удаан хугацаанд хүртэх үүднээс олон улсын хамтын нийгэмлэгийн өмнө хууль бус, бүртгэлгүй, зохицуулалтгүй загас агнууртай тэмцэхэд идэвхитэй түншийн үүргээ гүйцэтгэсээр байх болно.
Хүн төрөлхтөн “Дэлхий нийтээр хүртэх баялаг”-ийг хамгаалах явцдаа өөрсдийн хүлээх үүрэг хариуцлагаа бусдад даатгах ёсгүй. Хууль бус, бүртгэлгүй, зохицуулалтгүй загас агнуурын уршгаар зарим нэр төрлийн загасны тоо толгой буурч буй нь хүн төрөлхтөний нийтээр эзэмших баялгийг хамгаалах асуудалд тулгарч буй сорилтуудын нэг. Иймээс Тайвань хууль бус, бүртгэлгүй, зохицуулалтгүй загасчлалтай тэмцэхэд дэлхий нийтийн анхаарлыг хандуулж ажиллахыг зорьж байна.Тайвань нь Засгийн газрын түвшинд төрийн сайд Жан Жин Сэнээр ахлуулсан тусгай ажлын хэсэг байгуулж, Хөдөө Аж Ахуйн хороо, Гадаад харилцааны яам, Зам тээврийн яам, Сангийн яам, Хууль зүйн яам, Эдийн засгийн яам, Эрүүл мэнд, халамжийн яам,

0 Сэтгэгдэл