Т.Аубакир: Тэтгэврийн зөрүүг итгэлцүүрээр шинэчлэх зайлшгүй шаардлагатай
14 байршилд газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийн дуудлага худалдаа зохион байгуулна
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Багануур” ХК-ийн хамт олонд талархал илэрхийллээ
Чингүнжавын гудамжийг тохижууллаа
Ой хээрийн түймрийн аюулаас сэрэмжлүүлж байна
Өнөөдрөөс скүүтер, мопед явган хүний замаар зорчихгүй
БОАЖ-ын сайд Ц.Сандаг-Очир: Туулын хурдны замын ажлыг эхлүүлсэн компанийг торгоно
ХАСУМ-ийг бүрэн цахим хэлбэрт шилжүүлснээр жил бүр 100 гаруй сая төгрөгийн урсгал зардлыг хэмнэнэ
“Ногоон автобусны” гэх хэрэг Улсын дээд шүүхэд хянагдаж байна
УИХ дахь АН-ын бүлэг Ерөнхийлөгчийн санаачилсан хуулийн төсөлтэй холбоотой нэг өдрийн завсарлага авлаа
Улаанбаатарт Польш Улсын Элчин сайдын яам байгуулна
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд Польш Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Михал Лабэндатай уулзлаа.
Уулзалтын үеэр Нийслэлийн Засаг дарга С.Батболд “Польш, Монгол Улсын харилцаа олон жилийн түүхтэй. Цаашид хоёр улсын харилцаа улам өргөжиж, шинэ шатанд гарна гэдэгт итгэлтэй байна. Варшав хот, Улаанбаатар хотод ижил төстэй зүйл олон бий. Энэ утгаараа хамтран ажиллахад ойр байна гэж бодож байна” гэлээ.
Польш улсаас Монгол Улсад суугаа онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Михал Лабэнда “Варшав, Улаанбаатар хотын хамтын ажиллагаа социализмын үед ч байсан. Одоо ч сайн харилцаатай хэвээрээ. Элчин сайдын яамаа Улаанбаатарт дахин нээхээр ажиллаж байна.
Польшийн Засгийн газар Монгол Улсын Засгийн газарт 50 сая еврогийн нөхцөлт зээлийг санал болгож байна” гэсэн юм. Тус улсаас олгох 50 сая еврогийн нөхцөлт зээлийг боловсрол, хөдөө аж ахуй, дэд бүтэц, байгаль орчны салбарт олгохоор төлөвлөж байгаа гэнэ.

0 Сэтгэгдэл