БНХАУ-д зорчих иргэдийн анхааралд...
Сурагчдын зуны амралт зургаадугаар сарын 15-наас эхэлнэ
“ЭРҮҮЛ АМЬДРАЛЫН ТӨЛӨӨ ХАМТДАА” ШУГАМАН БҮЖГИЙН ТЭМЦЭЭН ЗОХИОН БАЙГУУЛЛАА
“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН ХУВЬЦАА, НОГДОЛ АШГИЙГ 2026.06.01-НИЙ ӨДРӨӨС 2027.06.01 ХҮРТЭЛ ӨВЛҮҮЛНЭ
Шатрын Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн маргааш хөшгөө нээнэ
Монгол өвчтөнүүдийн эрх ашгийг хамгаалах, санхүүгийн эрсдэлийг бууруулах чиглэлд дэмжлэг хүслээ
Цөлжилтийн эсрэг өсвөрийн кино бүтээгчид нэгдлээ
НӨАТ-ын тухай хуулийн өөрчлөлт хүчингүй болсонд тооцох тухай хууль зэрэг 20 гаруй асуудал хэлэлцэнэ
Наадмаар 1024 бөх зодоглох асуудалд үндэслэлтэй санал дүгнэлт боловсруулах талаар санал солилцлоо
Гал түймрийн голомтоос 109 иргэнийг аюулгүй бүсэд гаргажээ
Жек Ма ойрын ирээдүйд интернэт бүгдийг шийднэ гэв

Б.БАДРАЛ
Дэлхийн хамгийн том интернэт дэлгүүр “Alibaba”-г үүсгэн байгуулагч Жек Ма “Интернэтийн удирдлагын тухай дэлхийн хурал”-д оролцон үг хэлэхдээ энэ тухай онцолсон байна.
Тэрээр “Хэрэв бид түүхийг сөхвөл технологийн хувьсгал бүрт шаардлагатай мөчлөгийн хугацаа ойролцоогоор 50 жил байсныг харж болно. Ойрын 30-40 жилд шинэ интернэт технологи олноор нэвтэрч эхлэх нь бидний амьдралд нөлөөлснөөр улс болгон, салбар бүрийн ойрын 100 жилийг тодорхойлж өгнө. Интернэт салбарын хувьсгал мэдээллийн өгөгдлийг гол эх үүсвэр болгосон.
Ирээдүйд өгөгдөл нь үйлдвэрлэлийн салбар дахь үндсэн материал болж хувирна.
Шинэ технологиуд эдийн засгийн уламжлалт салбарууд руу нэвтэрч эхлэх ойрын 30 жилийн хамгийн чухал байна. Ямар ажил хийдэг, хаана амьдардгаас үл хамаараад хүн болгон өөрчлөлтийг мэдэрнэ. Энэ цаг үе бол интернэт компаниудын хувьд төдийгүй эдгээр технологийг ашиглаж чаддаг авьяастнуудын хувьд ч таатай цаг үе байх болно” гэжээ.
Гурав дахь удаагийн “Интернэтийн удирдлагын тухай дэлхийн хурал” нь энэ сарын 16-аас 19-ий өдрүүдэд Ужень хотноо “Инноваци ба хүн төрөлхтний хөгжил цэцэглэлтийг хурдасгахын төлөө интернэт орон зайг хамт хөгжүүлье” гэсэн уриатай болж байгаа. Энэхүү арга хэмжээний хүрээнд 22 чуулга уулзалт болох юм.
Оролцогчид нь кибер аюулгүй байдалт, интернэтэд шинэ технологи ба инновацийг нэвтрүүлэх гэх мэт орчин үеийн чухал асуудлаар санал солилцоно.

0 Сэтгэгдэл