БНХАУ-д зорчих иргэдийн анхааралд...
Сурагчдын зуны амралт зургаадугаар сарын 15-наас эхэлнэ
“ЭРҮҮЛ АМЬДРАЛЫН ТӨЛӨӨ ХАМТДАА” ШУГАМАН БҮЖГИЙН ТЭМЦЭЭН ЗОХИОН БАЙГУУЛЛАА
“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН ХУВЬЦАА, НОГДОЛ АШГИЙГ 2026.06.01-НИЙ ӨДРӨӨС 2027.06.01 ХҮРТЭЛ ӨВЛҮҮЛНЭ
Шатрын Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн маргааш хөшгөө нээнэ
Монгол өвчтөнүүдийн эрх ашгийг хамгаалах, санхүүгийн эрсдэлийг бууруулах чиглэлд дэмжлэг хүслээ
Цөлжилтийн эсрэг өсвөрийн кино бүтээгчид нэгдлээ
НӨАТ-ын тухай хуулийн өөрчлөлт хүчингүй болсонд тооцох тухай хууль зэрэг 20 гаруй асуудал хэлэлцэнэ
Наадмаар 1024 бөх зодоглох асуудалд үндэслэлтэй санал дүгнэлт боловсруулах талаар санал солилцлоо
Гал түймрийн голомтоос 109 иргэнийг аюулгүй бүсэд гаргажээ
Ч.Мөнх-Эрдэнэ: Би ханийгаа сэтгэл дотроо нартай, тархин дотроо луужинтай гэж боддог

Ятгачин Ч.Мөнх-Эрдэнийг ятга хөгжмийн гайхамшгийг мэдрүүлдгээс гадна эртний ятга болох Аху ятга, Алтайн ятга зэргийг сэргээж соёлын өвийг өнөө үеийнхэнд уламжлан авч ирэх томоохон ажил хийж байгааг мэддэг хүн цөөн л болов уу. Түүний хань болох хөгжмийн зохиолч, хөгжимчин Д.Ганпүрэвийн төрсөн өдөр өчигдөр тохиов. “Ятгын хатан хаан” маань өөрийн фэйсбүүк хуудсаараа дамжуулан нөхөртөө ийн төрсөн өдрийн мэндчилгээ дэвшүүлсэн юм. “Сэтгэл дотроо нартай, тархин дотроо луужинтай хүн гэж би ханийгаа боддог юм. Түүний найз нөхөд нь байтугай би ч сайн ойлгохгүй тохиолдол амьдралд цөөнгүй л байдаг байлаа. Түүний зөрүүд зан цаанаа өөрийгөө гэрэлтүүлэх нар байжээ гэж бодогдох үе ч надад бий. Тэр нь өнгөрсөн цаг хугацаагаар баталгааждаг тул юу бодсныг нь үйл явдлын дараа ойлгох тохиолдол бишгүй их. Бидний сэтгэлгээний зөрүү дундаас тэр өөрийгөө олсон ч байж магадгүй. Энгийн нэг нь түүнийг эгэл амьдрал дунд хэзээ ч танихгүй гэдгийг ч би ойлгодог. Түүний хүн чанар эцсийн цэг дээр хамгийн хүчтэй оргилдог гэдгийг цаг хугацааны аялал дунд би ойлгодог тул зөвхөн түүнд л хамгийн их итгэл, амьдралын үнэт зүйлээ даатгаж насан туршийн ханиа олсондоо баярладаг. Түүний зөрүүд зан миний сайхан хоёр хүүхдэд ондоошоогүй яг хэвээрээ тээгдсэнд би баярладаг. Тэр зан нь өөртөө итгэлтэй, алсын хараатай хүний холч зан тул зөрүүд гэхээсээ илүүтэй зөнгөр гэж ойлгомоор ч юм шиг. Ямартай ч хань үр хүүхдээ хэзээ ч орхиж байгаагүй шигээ зовлон дунд найз нөхдөө хэзээ ч хаяж байгаагүй эрэмгий занд нь би хайртай. Түүнтэй нөхөрлөж яваад ашиглах нэг нь байна уу гэхээс өөрөө бол өнчин ишгийг ч хаях хүн биш гэдэгт би итгэдэг. Энэ амьдралд сайхан эр хүнийг олж тэгш сайхан амьдрах хувь заяандаа талархаж хайрт ханьдаа эрүүл саруул байж, үр хүүхдүүдийнхээ аз жаргалыг тэгшилж тэгш дүүрэн сайхан амьдрахыг хүсэн ерөөе. Чиний минь төрсөн төөрөг биднийгээ олсонд, бид чамайг дээдлэх хувьтай төрсөн энэ сайхан билэгт өдрийн мэндийг хайрт ханьдаа хүргэе” хэмээн бичжээ.
Харин түүний нөхөр Л.Ганпүрэв нэгэнтээ өөрийн фэйсбүүк хуудсандаа ханийхаа талаар бичсэн байдаг нь олон хүний сэтгэлийг хөдөлгөсөн билээ. Тэрээр “Миний нөгөө тал, энэ амьдралын эсрэг туйл. Тэр нь ч сайхан. Нэг цэнэгтэй болчихвол бид яаж амьдрах билээ. Түүнд саад болох нь гэмт хэрэг, учир нь зууны манлай уртын дууч Н.Норовбанзад, алдарт хуурч Ц.Батчулуун, Төрийн шагналт хөгжмийн зохиолч Ц.Чинзориг нарын хатуу зөвлөгөө хууль мэт, надад тус мэт, сэтгэлд дурсамж болон үлдэж. Алдартнуудын зааж зөвлөснөөр түүний биеийг нь би мэдэж, авьяасыг нь төр мэддэг байлаа. Ах эгч нарын өмнө түүний авьяасыг зэврүүлэхгүй байх үүргийг би хүлээж аль алийг нь тордож, зүтгэсээр 20 жил боллоо. Харин төр түүнийг мартсанд гайхдаг. Түүнийг тэр үеийн алдартнуудтай харьцуулна уу гэхээс дүү нартай нь уралдуулах нь зохимжгүй. Түүнд асар их хүч, хөдөлмөр, авьяас цогцолсон болохоор манайх гэдэг айлд гэргий гэдэг ойлголт зохидоггүй юм” хэмээн эхнэрийнхээ талаар бичсэн байсныг эргэн сануулж байна.

0 Сэтгэгдэл