“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН ТӨЛӨӨЛӨН УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН ХАРААТ БУС ГИШҮҮНИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ЗАР
ЖУУЛЧНЫ ТОО 2026 ОНЫ I УЛИРАЛД ӨМНӨХ ОНЫ МӨН ҮЕЭС 39% ӨСӨЛТТЭЙ БАЙНА
БОКСЫН НАСАНД ХҮРЭГЧДИЙН АЗИ ТИВИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН УЛААНБААТАР ХОТНОО НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ
Хавсран суух Элчин сайд нар Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа
УИХ-ын тухай хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
НӨАТ-ын I улирлын баримтаа 8-ны дотор бүртгүүлж буцаан олголтын урамшууллаа авна
Тэтгэврийн нөөц сангийн хөрөнгө 2.7 тэрбум төгрөгөөр арвижлаа
Бид яаж амьдрах вэ
С.Бямбацогт: УИХ-ын дарга нам бус байх төслийг би дэмжинэ
АТГ: Улсын нөөцөөс улаан буудайн үр олгож ₮169 саяын хохирол учруулсан хэргийг прокурорт шилжүүллээ
“Токио-2020”-оос олон медаль хүртэхийг бэлгэдэн “Бамбар” бадраав
Олимпын хүрэл медальт, Ази тивийн анхны аварга, Монгол Улсын гавьяат тамирчин Д.Нармандахын олимпын наадмаас медаль хүртсэний 20 жилийн ой энэ онд тохиож буй. Ойтой холбогдуулан түүний нэрэмжит Жүдо бөхийн өсвөр үеийн олон хотын тэмцээн Эрдэнэт хотын “Хангарьд” спортын ордонд болсон байна. Энэхүү тэмцээнийг 1996 оноос буюу түүний олимпын наадмаас медаль хүртсэн жилээс эхлэн Уулын Баяжуулах “Эрдэнэт” Үйлдвэр тус үйлдвэрийн “Хангарьд” спорт ордон Монголын жүдо бөхийн холбоо хамтран зохион байгуулж ирсэн.
Харин энэ удаагийн тэмцээнийг санаачлагч, ивээн тэтгэгчдийн зүгээс жүдогийн баяр, бахархал, Токио-2020 Зуны олимпын XXXII наадмаас Монголын тамирчид тэр дундаа жүдочид дахин аварга төрүүлэх, анхны эмэгтэй олимпын аваргыг төрүүлэх, олон олон медаль хүртэхийг бэлгэдэн “Бамбар” аялуулах, бадраах ёслолын ажиллагааг зохион байгуулсан байна. Тэмцээнийг өсвөр үеийн улсын аварга шалгаруулах тэмцээний жингийн ангилалаар явуулсан бөгөөд хот, хөдөөгийн 40 гаруй байгууллагын 800-гаад тамирчин оролцжээ. Шилдэг эрэгтэй тамирчнаар Баянзүрх дүүргийн спорт хороо, “Женко” клубийн тамирчин О.Жавхлантөгс, шилдэг эмэгтэй тамирчнаар Д.Сувд-Эрдэнэ, Шилдэг цэвэр ялалт, хамгийн олон цэвэр ялалт байгуулсан тамирчнаар О. Цэцэнцэнгэл нар шалгарчээ.
Олимпын хүрэл медальт, Ази тивийн анхны аварга, Монгол Улсын гавьяат тамирчин Д.Нармандахын олимпын наадмаас медаль хүртсэний 20 жилийн ой энэ онд тохиож буй. Ойтой холбогдуулан түүний нэрэмжит Жүдо бөхийн өсвөр үеийн олон хотын тэмцээн Эрдэнэт хотын “Хангарьд” спортын ордонд болсон байна. Энэхүү тэмцээнийг 1996 оноос буюу түүний олимпын наадмаас медаль хүртсэн жилээс эхлэн Уулын Баяжуулах “Эрдэнэт” Үйлдвэр тус үйлдвэрийн “Хангарьд” спорт ордон Монголын жүдо бөхийн холбоо хамтран зохион байгуулж ирсэн. Харин энэ удаагийн тэмцээнийг санаачлагч, ивээн тэтгэгчдийн зүгээс жүдогийн баяр, бахархал, Токио-2020 Зуны олимпын XXXII наадмаас Монголын тамирчид тэр дундаа жүдочид дахин аварга төрүүлэх, анхны эмэгтэй олимпын аваргыг төрүүлэх, олон олон медаль хүртэхийг бэлгэдэн “Бамбар” аялуулах, бадраах ёслолын ажиллагааг зохион байгуулсан байна. Тэмцээнийг өсвөр үеийн улсын аварга шалгаруулах тэмцээний жингийн ангилалаар явуулсан бөгөөд хот, хөдөөгийн 40 гаруй байгууллагын 800-гаад тамирчин оролцжээ. Шилдэг эрэгтэй тамирчнаар Баянзүрх дүүргийн спорт хороо, “Женко” клубийн тамирчин О.Жавхлантөгс, шилдэг эмэгтэй тамирчнаар Д.Сувд-Эрдэнэ, Шилдэг цэвэр ялалт, хамгийн олон цэвэр ялалт байгуулсан тамирчнаар О. Цэцэнцэнгэл нар шалгарчээ.
0 Сэтгэгдэл
























