Т.Аубакир: Тэтгэврийн зөрүүг итгэлцүүрээр шинэчлэх зайлшгүй шаардлагатай
14 байршилд газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийн дуудлага худалдаа зохион байгуулна
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Багануур” ХК-ийн хамт олонд талархал илэрхийллээ
Чингүнжавын гудамжийг тохижууллаа
Ой хээрийн түймрийн аюулаас сэрэмжлүүлж байна
Өнөөдрөөс скүүтер, мопед явган хүний замаар зорчихгүй
БОАЖ-ын сайд Ц.Сандаг-Очир: Туулын хурдны замын ажлыг эхлүүлсэн компанийг торгоно
ХАСУМ-ийг бүрэн цахим хэлбэрт шилжүүлснээр жил бүр 100 гаруй сая төгрөгийн урсгал зардлыг хэмнэнэ
“Ногоон автобусны” гэх хэрэг Улсын дээд шүүхэд хянагдаж байна
УИХ дахь АН-ын бүлэг Ерөнхийлөгчийн санаачилсан хуулийн төсөлтэй холбоотой нэг өдрийн завсарлага авлаа
Байнгын хороод болон ажлын хэсгүүд хуралдана

БАЙНГЫН ХОРООНЫ ХУРАЛДААН:

1.Төсвийн байнгын хорооны хуралдаан 09.00 цагаас “Их эзэн Чингис хаан” танхимд:
Хэлэлцэх асуудал:
- “Монгол Улсын 2017 оны төсвийн тухай хууль батлагдсантай холбогдуулан авах арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /эцсийн хэлэлцүүлэг/.
2.Тогтвортой хөгжлийн зорилгын дэд хорооны хуралдаан 09.00 цагаас “Жанжин Д.Сүхбаатар” танхимд:
Хэлэлцэх асуудал:
- Тогтвортой хөгжлийн зорилго /НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрөөс мэдээлэл хийнэ/;
- Монгол Улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлал-2030 /Засгийн газар, Үндэсний хөгжлийн газар мэдээлэл хийнэ/.
3.Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны хуралдаан 14.00 цагаас “Жанжин Д.Сүхбаатар” танхимд:
Хэлэлцэх асуудал:
- “Хог хаягдлын тухай /шинэчилсэн найруулга/ хууль болон холбогдох бусад хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг буцаах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл.
4.Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаан 14.00 цагаас “Их эзэн Чингис хаан” танхимд:
Хэлэлцэх асуудал:
- Монгол Улс Ази, Номхон далайн худалдааны хэлэлцээрт нэгдэн орох тухай асуудал /Засгийн газар 2016.11.07-ны өдөр өргөн мэдүүлсэн, зөвшилцөх, санал дүгнэлтээ Засгийн газарт хүргүүлнэ/;
- Монгол Улсын олон улсын гэрээний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл /Засгийн газар 2015.10.14-ний өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;
- Төрийн болон албаны нууцын тухай хуулийн төслүүд /Монгол Улсын Ерөнхийлөгч 2016.02.12-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/.
5.Агаарын бохирдлыг бууруулах асуудлын дэд хорооны хуралдаан 15.30 цагаас “Жанжин Д.Сүхбаатар” танхимд:
Хэлэлцэх асуудал:
- “Нийслэл хот болон томоохон суурин газрын агаарын бохирдлын тулгамдсан асуудал, шийдвэрлэх арга зам” сэдвээр Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хорооны мэдээлэл;
- Агаарын бохирдол бууруулах чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа зарим аж ахуйн нэгжийн үйлдвэрлэж байгаа бүтээгдэхүүний танилцуулгын талаархи мэдээлэл.
АЖЛЫН ХЭСГИЙН ХУРАЛДААН:
- “Бэлгийн замаар дамжих халдварын өнөөгийн байдал, авч хэрэгжүүлж буй арга хэмжээ” сэдэвт Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны хэлэлцүүлэг 09.00 цагаас “В” танхимд.
0 Сэтгэгдэл




















