БНХАУ-д зорчих иргэдийн анхааралд...
Сурагчдын зуны амралт зургаадугаар сарын 15-наас эхэлнэ
“ЭРҮҮЛ АМЬДРАЛЫН ТӨЛӨӨ ХАМТДАА” ШУГАМАН БҮЖГИЙН ТЭМЦЭЭН ЗОХИОН БАЙГУУЛЛАА
“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН ХУВЬЦАА, НОГДОЛ АШГИЙГ 2026.06.01-НИЙ ӨДРӨӨС 2027.06.01 ХҮРТЭЛ ӨВЛҮҮЛНЭ
Шатрын Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн маргааш хөшгөө нээнэ
Монгол өвчтөнүүдийн эрх ашгийг хамгаалах, санхүүгийн эрсдэлийг бууруулах чиглэлд дэмжлэг хүслээ
Цөлжилтийн эсрэг өсвөрийн кино бүтээгчид нэгдлээ
НӨАТ-ын тухай хуулийн өөрчлөлт хүчингүй болсонд тооцох тухай хууль зэрэг 20 гаруй асуудал хэлэлцэнэ
Наадмаар 1024 бөх зодоглох асуудалд үндэслэлтэй санал дүгнэлт боловсруулах талаар санал солилцлоо
Гал түймрийн голомтоос 109 иргэнийг аюулгүй бүсэд гаргажээ
Ж.Вердийн бүтээлүүдээс сорчилж тоглоно

УДБЭТ-ын 54 дэх үзвэрийн улирлын нэгэн томоохон тоглолт Ж.Вердийн бүтээлүүдээс эгшиглүүлэхээр болжээ. Тус тоглолтод УДБЭТ-ын урилгаар Италийн Парма хотын Режио театрын удирдаач Сержио Пеллегрини хүрэлцэн ирж оролцох нь. Сержио Пеллегрини нь Ж.Вердийн төрсөн хотоос ирж байгаа гэдгээрээ онцлог болж байна. Дэлхийн алдарт хөгжмийн зохиолч Ж.Вердийн манай театрын урын санд байдаг бүтээлүүдээс гадна тоглогдож байгаагүй олон сайхан бүтээлүүдийг эгшиглүүлсэн сонгодог үдэш нөгөөдөр тохионо.
Манай үзэгчид түүний алдарт бүтээлүүд болох “Травиата” дуурь, “Трубадур” дуурь “Риголетто” дуурь, “Айда” дуурь, “Отелло” дууриудтай эртнээс танилцсан ч суут хөгжмийн зохиолчийн тухай тэр бүр мэддэггүй. Түүний тухай товчхон өгүүлэхэд, Италийн хөгжмийн алдарт зохиолч Жузеппе Фортунато Верди бага залуу насаа гачигдал зовлонт амьдрал дунд өнгөрөөжээ. Тэр багаасааа хөгжимд дуртай болж, гоц авьяас нь тодорсон юм. Арван настайдаа нутгийнхаа сүмийн бадралт бишгүүрч, таван жилийн дараа зэргэлдээх хотынхоо найрал хөгжмийн удирдаач болсон нь тохиолдол биш байлаа. Тэр үеэсээ хөгжмийн зохиол бичиж эхэлжээ.
Түүний “Оберто” хэмээх анхны дуурийг 1839 онд Милан хотын “Ла Скала” театрт амжилттай тогложээ. 1842 онд зохиосон “Набукко” (Навуходоносор) гэдэг дуурь Вердийг Итали даяар хайр хүндтэй хөгжмийн зохиолч болгожээ. Энэ үед Италийн эх орончид үндэсний тусгаар тогтнолын төлөө тэмцэж байсан. Ж.Верди ч тэдний нэгэн адил эх орноо Австрийн эзлэн түрэмгийлэгчдээс чөлөөлөхийг чин сэтгэлээс хүсч байв. Иймээс ард түмнийхээ санаа хүслийг илэрхийлсэн “Набукко” болон энэ үед бичсэн бусад дуурь нь харийн боолчлогчдын эсрэг тэмцлийн зэвсэг болсон юм. Тэдгээр дуурийн эрэмгий айзам бүхий найрал дуунууд нь эх орончдын сүлд дуулал болж түгжээ. Тиймээс италичууд Ж.Вердийг “хөгжимч Гарибальди”, “хувьсгалын маестро” гэж бахархан нэрлэх болжээ. 1850-иад оны эхээр зохиогдсон “Риголетто”, “Ерөөлч”, “Травиата” зэрэг дууриуд нь түүний алдар нэрийг хилийн чанадад цуурайтуулсан бөгөөд алдарт бүтээлүүдээ энэ үеэс эхлэн туурвисан байдаг.
драмын театрын зургийг тавьчаад дуурийн театрын мэдээлэл яваад байхын сэтгүүлчээ аль театр нь юу хийдгийн мэддэгүүй юмуу наадхаа солиорой

0 Сэтгэгдэл
2016.11.15