Хүүхэд, эмэгтэйчүүд, хүний эрхийг хамгаалах хууль, УИХ-ын тогтоолын төслүүдийг баталлаа
Ажил, хөдөлмөр эрхлэгчдийн амь нас, эрүүл мэндийг хамгаалах, аюулгүй орчныг бүрдүүлэх хуулийн төслийг өргөн барилаа
Өнөөдөр 23:00 цагаас зам хаана
Эмнэлгийн тусламж, үйлчилгээний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл өргөн мэдүүлэв
Бямба, ням гарагт Сүхбаатарын талбайд хувьцаа өвлүүлэхтэй холбоотой мэдээлэл өгнө
“Тамхины эсрэг өдөр – таны нэгдэх өдөр” тохионо
Орон сууцны луйврыг зогсоох хуулийн төсөл өргөн баригдлаа
"Ядуурлыг бууруулах ба хөгжил” сэдэвт дээд хэмжээний форум амжилттай зохион байгуулагдлаа
“Сэлбэ 20 минутын хот” төслийн зарим орон сууцны есдүгээр давхрын цутгалтыг эхлүүллээ
БНХАУ-д зорчих иргэдийн анхааралд...
Ж.Нарантунгалаг: Би сэтгэлээр унаагүй

Холимог тулааны “One Championship”, “Legend FC” холбооны дэлхийн аварга асан, Монгол Улсын гавьяат тамирчин, “Чингисийн цавчилт” хочит Ж.Нарантунгалаг дэлхийн аваргын төлөө ОХУ-ын тулаанч, “Кобра” хочит Марат Гафуровтой тулалдан даагаа нэхсэн ч харамсалтайгаар ялагдсан. Гэсэн ч түүнд “One” холбооны зүгээс дэлхийн аварга гэдгийг нь баталж, аваргын бүсийг үүрд хадгалуулахаар өгсөн байгаа. Харин ялагдлынхаа талаар гавьяат маань “Хариу тулаан хийх хүсэлдээ хөтлөгдөж их ч хөлс урсгасан бүтэн жилийг өнгөрөөлөө. Хүсч, дурлаж явсан учир би сэтгэлээр унаагүй ээ. Хоёрдугаар үеэс довтолгоонуудаа чангаруулах, өөрөөсөө барилдах гэх мэт бодсон санаснаа хэрэгжүүлж чадаагүйдээ багш баг хамт олноосоо уучлалт гуймаар байна. Монгол тулаанчдын амжилтын зам тасрахгүй, миний амжилтыг хэд нугалах залуус олон байгаа гэдэгт итгээрэй” гэжээ. Тэрээр дээрх тулааны эхний үед боох мэхээр ялагдсан юм.

0 Сэтгэгдэл