БНХАУ-д зорчих иргэдийн анхааралд...
Сурагчдын зуны амралт зургаадугаар сарын 15-наас эхэлнэ
“ЭРҮҮЛ АМЬДРАЛЫН ТӨЛӨӨ ХАМТДАА” ШУГАМАН БҮЖГИЙН ТЭМЦЭЭН ЗОХИОН БАЙГУУЛЛАА
“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН ХУВЬЦАА, НОГДОЛ АШГИЙГ 2026.06.01-НИЙ ӨДРӨӨС 2027.06.01 ХҮРТЭЛ ӨВЛҮҮЛНЭ
Шатрын Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн маргааш хөшгөө нээнэ
Монгол өвчтөнүүдийн эрх ашгийг хамгаалах, санхүүгийн эрсдэлийг бууруулах чиглэлд дэмжлэг хүслээ
Цөлжилтийн эсрэг өсвөрийн кино бүтээгчид нэгдлээ
НӨАТ-ын тухай хуулийн өөрчлөлт хүчингүй болсонд тооцох тухай хууль зэрэг 20 гаруй асуудал хэлэлцэнэ
Наадмаар 1024 бөх зодоглох асуудалд үндэслэлтэй санал дүгнэлт боловсруулах талаар санал солилцлоо
Гал түймрийн голомтоос 109 иргэнийг аюулгүй бүсэд гаргажээ
“Говийн оюу хөгжлийг дэмжих сан”-гаас Өмнөговь аймгийн оюутнуудад зориулсан ”Говийн оюу-оюутны тэтгэлэг” хөтөлбөр зарлаж байна

“Оюу толгой” ХХК Өмнөговь аймаг болон тус аймгийн Ханбогд сумтай 2015 оны дөрөвдүгээр сард Хамтын ажиллагааны гэрээ байгуулж, уг гэрээг хэрэгжүүлэх гол бүтэц болох “Говийн оюу хөгжлийг дэмжих сан” Төрийн бус байгууллагыг холбогдох хууль тогтоомжийн дагуу мөн оны есдүгээр сард байгуулсан.
“Говийн оюу хөгжлийг дэмжих сан” нь Өмнөговь аймгийн тогтвортой хөгжлийг дэмжихэд зориулж “Оюу толгой” ХХК-иас олгох сайн дурын санхүүгийн дэмжлэгийг захиран зарцуулах бөгөөд уг санхүүжүүжилтээр Өмнөговь аймгийн нийгэм, эдийн засгийн хөгжлийг дэмжихэд чиглэсэн төсөл, хөтөлбөрүүдийг сонгон шалгаруулж санхүүжүүлэх замаар тус аймгийн иргэдийн амьжиргаа, орон нутгийн чадавхыг дээшлүүлэхэд хувь нэмэр оруулах зорилготой Төрийн бус байгууллага юм.
“Говийн оюу хөгжлийг дэмжих сан”-гийн Санхүүжилтийн удирдамжид заасны дагуу “Оюу толгой” ХХК-иас тус санд хүлээн авсан санхүүжилтийн тодорхой хувиар “Өмнөговийн ирээдүй хойч үеийн сан”-г үүсгэн байгуулж, уг сангаас Өмнөговь аймгийн ирээдүй хойч үе болсон оюутан залуусыг дэмжиж, “Говийн оюу-Оюутны тэтгэлэг” хөтөлбөрийг зарлаж, сургалтын тэтгэлэг олгохоор энэхүү тэтгэлэгт хөтөлбөрийг зарлаж байна.
Энэхүү тэтгэлэгт хөтөлбөрийн хүрээнд Өмнөговь аймагт нэн тэргүүнд
шаардлагатай байгаа доорхи мэргэжлээр магадлан итгэмжлэгдсэн их, дээд сургуульд амжилттай суралцаж байгаа Өмнөговь аймгийн оюутнуудын тухайн жилийн сургалтын төлбөрийг сонгогдсон “Хөтөлбөр удирдах байгууллага”-аар дамжуулан тэтгэлгээр олгоно.
Өмнөговь аймагт нэн тэргүүнд шаардлагатай байгаа мэргэжлүүд:
• Ерөнхий мэргэжлийн их эмч, сувилахуй
• Соёл урлагийн салбарын мэргэжилтэн
• Сургуулийн өмнөх боловсролын болон бага ангийн багш, дуу хөгжим, технологи, биеийн тамир, математикийн багш
• Хөдөө аж ахуй, байгаль орчин
• Инженер /барилга, архитектор, зам гүүр, нисэх, төмөр зам, уул уурхай, барилгын зураг төсөв, дулаан, цахилгаан, сэргээгдэх эрчим хүч/
“Говийн оюу – Оюутны тэтгэлэг” хөтөлбөрт оролцогч оюутанд тавих шаардлага:
•Өмнөговь аймгийн харьяат, аймагтаа иргэний бүртгэлтэй байх
•Монголын итгэмжлэгдсэн их, дээд сургуулийн өдрийн ангийн хоёр болон түүнээс дээш курст сурч байгаа
•Эзэмшиж буй мэргэжил нь орон нутгаас тодорхойлсон нэн тэргүүний хэрэгцээтэй мэргэжлүүдийн нэг байх
•Сурлагын голч дүн 3.2 GPA дээш байх
•Олон нийтийн ажилд идэвхтэй оролцдог, нийгмийн идэвхтэй байх
•Өөр тэтгэлэгт хөтөлбөр, эсхүл тэтгэмжид хамрагдаагүй байх
Бүрдүүлэх материал:
• Өргөдлийн маягт /бүрэн бөглөсөн байх/
• Сургуулиас баталгаажуулсан 2015-2016 оны хичээлийн жилийн голч дүнгийн тодорхойлолт
• Сургуулийн тодорхойлолт
• Эссэ- Сонгон суралцаж буй мэргэжил болон ирээдүйн зорилгоо 300 үгэнд багтаан бичих
• Олон нийтийн болон сайн дурын ажилд оролцож байсныг нотлох баримт
• Оршин суугаа газрын тодорхойлолт
• Иргэний үнэмлэхний хуулбар
• Цээж зураг хоёр хувь /3х4 хэмжээтэй/
Тэтгэлэгт хөтөлбөрт хүсэлт гаргагчид материалаа бүрдүүлэн арваннэгдүгээр сарын 25-ны 17:00 цагаас өмнө “Говийн оюу-Оюутны тэтгэлэг” хөтөлбөрийн удирдах байгууллага болох “Саран ээж нийгэмлэг” ТТБ-ын Өмнөговь аймаг дахь салбар зөвлөл болон “Говийн оюу хөгжлийг дэмжих сан”-д ирүүлнэ үү.
Тэтгэлэгт хөтөлбөрийн дэлгэрэнгүй мэдээлэл, өргөдлийн маягтыг www.goviinoyu.mn вэб хуудас, хөтөлбөрийн удирдах байгууллага “Саран ээж нийгэмлэг” ТТБ-ын Өмнөговь аймаг дахь салбар зөвлөл болон Говийн оюу хөгжлийг дэмжих сангаас авах боломжтой.

“Саран ээж нийгэмлэг”-ийн Өмнөговь аймаг дахь салбар зөвлөл,
сонгон шалгаруулах хороо
Хаяг: Өмнөговь аймаг, Даланзадгад сум 3 –р баг 1-р сууц 03 тоот
Утас: 89299075, 99079075
“Говийн оюу хөгжлийг дэмжих сан” Хаяг: Өмнөговь аймаг, Даланзадгад сум, “Голомт” бизнес төв,
IV давхар 404 тоот
Утас: 70533578

0 Сэтгэгдэл