БНХАУ-д зорчих иргэдийн анхааралд...
Сурагчдын зуны амралт зургаадугаар сарын 15-наас эхэлнэ
“ЭРҮҮЛ АМЬДРАЛЫН ТӨЛӨӨ ХАМТДАА” ШУГАМАН БҮЖГИЙН ТЭМЦЭЭН ЗОХИОН БАЙГУУЛЛАА
“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН ХУВЬЦАА, НОГДОЛ АШГИЙГ 2026.06.01-НИЙ ӨДРӨӨС 2027.06.01 ХҮРТЭЛ ӨВЛҮҮЛНЭ
Шатрын Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн маргааш хөшгөө нээнэ
Монгол өвчтөнүүдийн эрх ашгийг хамгаалах, санхүүгийн эрсдэлийг бууруулах чиглэлд дэмжлэг хүслээ
Цөлжилтийн эсрэг өсвөрийн кино бүтээгчид нэгдлээ
НӨАТ-ын тухай хуулийн өөрчлөлт хүчингүй болсонд тооцох тухай хууль зэрэг 20 гаруй асуудал хэлэлцэнэ
Наадмаар 1024 бөх зодоглох асуудалд үндэслэлтэй санал дүгнэлт боловсруулах талаар санал солилцлоо
Гал түймрийн голомтоос 109 иргэнийг аюулгүй бүсэд гаргажээ
Дэлхийн шопингийн өдөр
Өнөөдөр дэлхийн шопингийн өдөр гэсэн өвөрмөц баярыг олон оронд тэмдэглэж байна. Энэ өдөр интернэтээр дамжуулан худалдаа явуулдаг компаниуд 50 ба түүнээс дээш хувийн хямдрал зарладаг онцлогтой. 2009 оноос хойш энэ баярыг өргөн тэмдэглэдэг болсон тул хамардаг улс орны тоогоор Шинэ жил эсвэл Зул сарын баяртай дүйцэхгүй. Гэвч интернэт дэлгүүрийн тоо өдрөөр бус цагаар нэмэгдэж байгаа тул тун удахгүй энэ баярт хамгийн олон улсад хамгийн олон хүн оролцдог болно гэдэгт судлаачид итгэлтэй байна.

Анх энэ баярыг интернэт арилжааны “Alibaba Group” групп зохиожээ. Тэд өөрийнх нь “AliExpress.com” сайтаар дамжуулан зарагддаг бүх бүтээгдэхүүндээ 50 хувь ба түүнээс дээш хөнгөлөлт үзүүлсэн юм. Хятадын “Alibaba Group” нь интернэтээр арилжаа явуулдаг дэлхийн хамгийн том, хамгийн олон үйлчлүүлэгчтэй компани.
Шопингийн баярыг Хятадын гоонь эрчүүдийн өдрөөр явуулахаар шийдсэн байдгийг хэлэх хэрэгтэй. Учир нь, гоонь эрчүүд дэлгүүр хэсээд байдаггүй, хэрэгтэй гэж үзсэн зүйлсээ ажлын цагаар интернэт дэлгүүр ашиглан гэртээ хүргүүлдэг. Тиймээс гоонь өдрийн баяраар интернэт дэлгүүрүүдийн борлуулалт огцом нэмэгддэгийг ийнхүү чадварлагаар ашиглажээ.
2013 онд гэхэд Шопингийн өдрөөр “Alibaba Group” нь ганцхан хоногийн дотор 5,8 тэрбум ам.долларын орлого олсон нь онлайн худалдаа явуулдаг компаниудын хувьд дээд амжилт юм.
Одоо энэ өдрөөр зөвхөн “Alibaba Group” гэлтгүй дэлхийн бүх л улсын интернэт дэлгүүрүүд хөнгөлөлт зарлан асар их хэмжээний бараа бүтээгдэхүүн борлуулж, олон тэрбум ам.долларын орлого хийдэг.

0 Сэтгэгдэл