БНХАУ-д зорчих иргэдийн анхааралд...
Сурагчдын зуны амралт зургаадугаар сарын 15-наас эхэлнэ
“ЭРҮҮЛ АМЬДРАЛЫН ТӨЛӨӨ ХАМТДАА” ШУГАМАН БҮЖГИЙН ТЭМЦЭЭН ЗОХИОН БАЙГУУЛЛАА
“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН ХУВЬЦАА, НОГДОЛ АШГИЙГ 2026.06.01-НИЙ ӨДРӨӨС 2027.06.01 ХҮРТЭЛ ӨВЛҮҮЛНЭ
Шатрын Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн маргааш хөшгөө нээнэ
Монгол өвчтөнүүдийн эрх ашгийг хамгаалах, санхүүгийн эрсдэлийг бууруулах чиглэлд дэмжлэг хүслээ
Цөлжилтийн эсрэг өсвөрийн кино бүтээгчид нэгдлээ
НӨАТ-ын тухай хуулийн өөрчлөлт хүчингүй болсонд тооцох тухай хууль зэрэг 20 гаруй асуудал хэлэлцэнэ
Наадмаар 1024 бөх зодоглох асуудалд үндэслэлтэй санал дүгнэлт боловсруулах талаар санал солилцлоо
Гал түймрийн голомтоос 109 иргэнийг аюулгүй бүсэд гаргажээ
А.Баярцэцэг: Жак нэртэй шонхор тэжээдэг байлаа

Энэ жилийн “Miss World” буюу дэлхийн мисс АНУ-ын Вашингтон хотноо ирэх сард болно. Арванхоёрдугаар сарын 18 хүртэл үргэлжлэх тус тэмцээнд эх орноо төлөөлөн миссийн тэмцээн А.Баярцэцэг өрсөлдөхөөр болсон билээ. Тэрээр өчигдөр фэйсбүүк хуудсаараа сонирхолтой мэдээллийг хүргэв. “Намайг 8 настай байхад аав минь хөдөө яваад ирэхдээ бяцхан шувуу авч ирж билээ. Шувууны далавч нь гэмтсэнээс аавын машины хамар дээр унаад ирсэн байсан. Бид түүнийг 3 хоног төрөл бүрийн хоол, будаа, жимсээр хооллох гэж хичээсэн ч юу ч идэхгүй байлаа.
Эцэст нь малын эмчид аваачиж үзүүлэхэд “Нөхдөө наадах чинь шонхор байна. Махаар хоолло” гэж хэлдэг байгаа. Ингэж би Жактай анх учирч гэртээ шонхор шувуу тэжээдэг болов. Сарын дараа Жакийн далавч нь эдгэж гэрт тогтохоо болин хаа сайгүй нисдэг болов. Түүнийг тэнгэрт нь тавьж явуулсан мөчийг би хэзээ ч мартдаггүй. Хэдий хүсэхгүй байсан ч гэсэн. Хайр гэдэг харамлаад бариад суухдаа биш харин эрх чөлөөтэй, аз жаргалтай байлгахын төлөө тавьж явуулахдаа юм билээ” хэмээжээ.

0 Сэтгэгдэл