БНХАУ-д зорчих иргэдийн анхааралд...
Сурагчдын зуны амралт зургаадугаар сарын 15-наас эхэлнэ
“ЭРҮҮЛ АМЬДРАЛЫН ТӨЛӨӨ ХАМТДАА” ШУГАМАН БҮЖГИЙН ТЭМЦЭЭН ЗОХИОН БАЙГУУЛЛАА
“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН ХУВЬЦАА, НОГДОЛ АШГИЙГ 2026.06.01-НИЙ ӨДРӨӨС 2027.06.01 ХҮРТЭЛ ӨВЛҮҮЛНЭ
Шатрын Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн маргааш хөшгөө нээнэ
Монгол өвчтөнүүдийн эрх ашгийг хамгаалах, санхүүгийн эрсдэлийг бууруулах чиглэлд дэмжлэг хүслээ
Цөлжилтийн эсрэг өсвөрийн кино бүтээгчид нэгдлээ
НӨАТ-ын тухай хуулийн өөрчлөлт хүчингүй болсонд тооцох тухай хууль зэрэг 20 гаруй асуудал хэлэлцэнэ
Наадмаар 1024 бөх зодоглох асуудалд үндэслэлтэй санал дүгнэлт боловсруулах талаар санал солилцлоо
Гал түймрийн голомтоос 109 иргэнийг аюулгүй бүсэд гаргажээ
Хүүхдийн зохиолчид “Д.Нацагдорж тэмдэгтэн” болов
А.ЦАГААН
БСШУСЯ, Хүүхдийн төв номын сан хамтран шинэ үеийн уран зохиолыг үндэслэгч Д.Нацагдоржийн 110 жилийн ойд зориулсан Д.Нацагдоржийн шагналт хүүхдийн зохиолчтой хийх уулзалтыг өчигдөр зохион байгуулав. МЗЭ, БСШУСЯ-наас хоёр жил тутамд нэг удаа олгодог Д.Нацагдоржийн шагналыг үе үеийн зохиолчдоос цөөн хүн хүртсэн байдаг. Энэ удаагийн уулзалтад 1993 онд “Мөлхөө ангийнхан” шүлгийн номоороо хүртсэн, Соёлын гавьяат зүтгэлтэн Д.Давааням, 2008 онд “Нисдэг хулгана чинүүхэй Алимаа охин”-оороо хүртсэн, “Алтан өд” наадмын гурван удаагийн шагналт зохиолч, О.Сундуй, 2011 онд “Хүүхэд багачуудын хөгжөөнт ном” гурван боть зохиолоороо тус шагналыг хүртсэн, Хэл шинжлэлийн ухааны доктор Д.Батжаргал, 2016 онд “Үд дундын уянга” зохиолоороо авсан зохиолч, яруу найрагч Ш.Бадарч нар оролцсон юм. Их зохиолчийг дурсах, зохиол бүтээлийг нь уншигчдад сурталчлах, сурагчид уншигчдын оюуны эрэлт хэрэгцээг хангах зорилготой энэхүү арга хэмжээний үеэр хүүхдийн зохиолчид өөрсдийн бүтээлээс уншиж танилцуулав.
Хүүхдийн төв номын сангийн зүгээс тэргүүний уншигчдад олгодог “Д.Нацагдорж тэмдэгтэн” тэмдгээ хүүхдийн зохиолчдод олгож байсан удаагүй гэнэ. Харин өчигдөр уулзалтад ирсэн зохиолчдод олгов. Энэ тухай Хүүхдийн төв номын сангийн захирал ярихдаа “Ер нь зохиолчид энэ тэмдэгт их дуртай байдаг. Харин өнөөдөр зарим зохиолчийн маань хүсэл биеллээ” гэв. Мөн тэрээр Д.Нацагдоржийн нэрэмжит зохиолчдын уран бүтээлийн номзүйн жагсаалт гаргасныг дуулгасан юм. Шагналаа гардсан О.Сундуй гуай “Багаасаа ном их уншдаг байсан ч энэ нэр хүндтэй шагналыг авч чадаагүй. Дандаа л дээд ангийн ах, эгч нар авдаг байсан санагдана. Энэ шагналыг авсандаа үнэхээр баяртай байна” хэмээн талархсан сэтгэлээ илэрхийлэв.
А.ЦАГААНБСШУСЯ, Хүүхдийн төв номын сан хамтран шинэ үеийн уран зохиолыг үндэслэгч Д.Нацагдоржийн 110 жилийн ойд зориулсан Д.Нацагдоржийн шагналт хүүхдийн зохиолчтой хийх уулзалтыг өчигдөр зохион байгуулав. МЗЭ, БСШУСЯ-наас хоёр жил тутамд нэг удаа олгодог Д.Нацагдоржийн шагналыг үе үеийн зохиолчдоос цөөн хүн хүртсэн байдаг. Энэ удаагийн уулзалтад 1993 онд “Мөлхөө ангийнхан” шүлгийн номоороо хүртсэн, Соёлын гавьяат зүтгэлтэн Д.Давааням, 2008 онд “Нисдэг хулгана чинүүхэй Алимаа охин”-оороо хүртсэн, “Алтан өд” наадмын гурван удаагийн шагналт зохиолч, О.Сундуй, 2011 онд “Хүүхэд багачуудын хөгжөөнт ном” гурван боть зохиолоороо тус шагналыг хүртсэн, Хэл шинжлэлийн ухааны доктор Д.Батжаргал, 2016 онд “Үд дундын уянга” зохиолоороо авсан зохиолч, яруу найрагч Ш.Бадарч нар оролцсон юм. Их зохиолчийг дурсах, зохиол бүтээлийг нь уншигчдад сурталчлах, сурагчид уншигчдын оюуны эрэлт хэрэгцээг хангах зорилготой энэхүү арга хэмжээний үеэр хүүхдийн зохиолчид өөрсдийн бүтээлээс уншиж танилцуулав.

0 Сэтгэгдэл