Хүүхэд, эмэгтэйчүүд, хүний эрхийг хамгаалах хууль, УИХ-ын тогтоолын төслүүдийг баталлаа
Ажил, хөдөлмөр эрхлэгчдийн амь нас, эрүүл мэндийг хамгаалах, аюулгүй орчныг бүрдүүлэх хуулийн төслийг өргөн барилаа
Өнөөдөр 23:00 цагаас зам хаана
Эмнэлгийн тусламж, үйлчилгээний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл өргөн мэдүүлэв
Бямба, ням гарагт Сүхбаатарын талбайд хувьцаа өвлүүлэхтэй холбоотой мэдээлэл өгнө
“Тамхины эсрэг өдөр – таны нэгдэх өдөр” тохионо
Орон сууцны луйврыг зогсоох хуулийн төсөл өргөн баригдлаа
"Ядуурлыг бууруулах ба хөгжил” сэдэвт дээд хэмжээний форум амжилттай зохион байгуулагдлаа
“Сэлбэ 20 минутын хот” төслийн зарим орон сууцны есдүгээр давхрын цутгалтыг эхлүүллээ
БНХАУ-д зорчих иргэдийн анхааралд...
ДАШТ-д зодоглох тамирчид тодорлоо

Олимпын бус жингүүдийн ДАШТ-ийг энэ оноос эхлэн уламжлал болгон явуулах шийдвэрийг Дэлхийн бөхийн нэгдсэн холбооноос гаргасан билээ. Унгар улсын Будапешт хотод арванхоёрдугаар сарын 10-нд зохион байгуулагдах тэмцээнээр сонгомол барилдааны 71кг, 80кг, эрэгтэй чөлөөт бөхийн 61кг, 70кг, эмэгтэй чөлөөт бөхийн 55кг, 60кг-ын жингийн аваргуудыг шалгаруулах юм. Тус тэмцээнд оролцох тамирчдыг сонгох сорилго өчигдөр болж, эх орноо төлөөлөн оролцох бөхчүүд тодорлоо. Тухайлбал,
61 кг-д Т.Түвшинтулга залуу тамирчин Тулгыг ялж, дэлхийн аваргад барилдах эрхээ авчээ. Түүний хувьд Улсын аварга шалгаруулах тэмцээнээс алт, Азийн аваргаас хүрэл, “Монголия Опен” тэмцээнээс алтан медаль хүртсэн туршлагатай тамирчин юм. Харин 70 кг-ын жинд Б.Батзориг аваргалсан байна. Тэрээр мөн л Улсын аварга шалгаруулах тэмцээнээс алт, Азийн аваргаас хүрэл, Улаан-Үдийн Ерөнхийлөгчийн тэмцээнээс жингийн дүү нартайгаа хамт орж ганцаараа мөнгөн медаль, “Монголия Опен” тэмцээнээс хүрэл медаль хүртсэн байгаа. Энэ хоёр тамирчинд холбооныхон ДАШТ-ээс юм дуулгана хэмээн ихэд найдлага тавьж байгаа аж. Харин эмэгтэйчүүдийн 55 кг-д Д.Отгонцэцэг, 60 кг-д Б.Шоовдор нар ДАШТ-д зодоглох нь. Тэмцээний талаар БТСГ-ын газрын дарга, Монгол Улсын гавьяат тамирчин Ц.Шаравжамц “Чөлөөтийн олимпын бус жингийн дэлхийн аваргад явах тамирчдын сонгон шалгаруулалтыг очиж үзлээ. Сайхан шударга өрсөлдөөн болдог юм байна” хэмээн фэйсбүүктээ бичжээ.

0 Сэтгэгдэл