П.Наранбаяр: БЗС-д 300 орчим тэрбумын зээлтэй 14 мянган хүний мэдээллийг Монголбанкны “ХАР ЖАГСААЛТ“ руу өгсөн
Энэ зун халуун ус хязгаарлаж, засварын ажил хийх хуваарь гарлаа
"Богд уул" сувиллыг хууль бусаар ашиглаж байсныг таслан зогсоож, нийслэл өмчлөлдөө буцаан авлаа
НӨАТ-ын буцаан олголтыг өнөөдөр иргэдийн дансанд шилжүүлнэ
М.Энхцэцэг: Дулааныг хэмжиж, Та хэрэглэсэн дулааны төлбөрөө л төлдөг болно
Маргааш "Хуульчийн Про боно-2025" өдөрлөг болно
“Ромео Жульетта” эмгэнэлт драмын жүжиг тавдугаар сарын 9-нд нээлтээ хийнэ
2026 онд Орон нутгийн хөгжлийн сангийн санхүүжилтээр хэрэгжүүлэх төсөлд иргэдийн саналыг авч байна
Суррон унаж замын хөдөлгөөнд оролцсон 15 хүүхэд осолд өртжээ
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Эгийн голын усан цахилгаан станцын төслийн талбайд ажиллаж байна
384912 жилийн хорих ялаар шийтгүүлсэн хүн байна

Алив гэмт хэрэг тохирсон ялтай байх ёстой. Дэлхийн бүхий л улс оронд ийм л хууль үйлчилж байгаа. Гэхдээ хүний амьдрах хугацаанаас урт хоригдох ял авсан тохиолдлууд байна. Ийм хүн итгэмээргүй хугацаагаар хорих ялаар шийтгүүлсэн 20 тохиолдол энэ. Манай гариг дээр хамгийн урт хугацаагаар хорих ял шйитгүүлсэн хүн 384912 жил шоронд сууна.
20) Райан Брандт, Жеффри Коллие хоёр
Хүний насыг долоо дахин. Райан Брандт, Жеффри Коллие гэгч хоёр этгээдийг 1996 онд Гүрж улс зэвсэгт дээрэм хийснийх нь төлөө хүний амьдралыг долоо дахин үржүүлсэнтэй тэцэх хэмжээгээр хорих ялаар шийтгэсэн байна. Энэ нь 265 жил гэсэн үг. бол Гүрж улсын түүхэнд хамгийн урт хугацаагаар хорих ял өгсөн анхны тохиолдол.
19) Норман Шмидт
330 жил хорих. Норман Шмидт хөрөнгө оруулагчдыг залилан мэхэлж, их хэмжээний орлого олсон. Хэдэн сая доллар залилсных нь шийтгэл болгож түүнийг 330 жил хорих ялаар шийтгэсэн байна.
18) Дуэйн Уитакер
439 жил хорих. Америк эр Дуэйн Уитакерт орон байрны хулгай, дээрэм, настайчууд руу халдсан зэрэг гэмт хэрэг үйлдсэний нь төлөө 2008 оны наймдугаар сард 439 жилийн хорих ялаар шийтгэсэн.
17) Гильермо Окампо
480 жил хорих. Америкийн иргэн Гильермо Окампо гэгч 13 настай охиныг хүчиндсэнийх нь төлөө 13 зүйл ангиар буруутгасны дотор биеэ хамгаалах чадваргүй хүүхдэд бэлгийн шинж чанартай халдсан хэмээн дөрвөн зүйлээр буруутгаж 2009 онд 480 жилийн хорих ялаар шийтгэсэн.
16) Иосиф Балдино
525 жил хорих. Интернетээр бэлгийн дарамт үзүүлсэн, хүүхдийн порнограф хадгалсан, үүнийгээ түгээсэн хэрэгт буруутган тангарагтны шүүхээс Иосиф Балдиног 525 жил хорих ялаар шийтгэсэн байна.
15) Марк Энтони Бичем.
624 жил хорих. Хулгай, хүчирхийлэл үйлдсэн Марк Энтони Бичемийг ийм хугацаагаар хорих ялаар шийтгэсэн байдаг.
14) Шолам Вайс
845 жил хорих. Санхүүгийн луйвар хийж Нью-Йоркийн даатгалын байгууллагад учруулсан хохирлын нь төлөө Шолам Вайсыг 845 жилийн хорих ялаар шйитгэжээ.
13) Ариэль Кастро
Бүх насаар нь хорьж дээр нь 1000 жил нэмэх. Сургуулийн автобусны жолооч Ариэль Кастро гурван ч эмэгтэйг барьцаалан гинжилж хүчирхийлж байсны нь төлөө хугацаанаас нь өмнө суллах эрхгүйгээр бүх насар нь хорих ял өгөөд, дээр нь 1000 жил нэмжээ.
12) Даррон Bennalford Андерсон
11,250 жил хорих. Америкийн Оклахома мужийн иргэн Даррон Bennalford Андерсоныг настай эмэгтэйг хүчиндсэн, хулгай дээрэм, хүн барьцаалсан хэргийн нь төлөө 11250 жилийн хорих ялаар шийтгэжээ.
11) Хуан Корона
Хүний насыг 25 дахин үржүүлсэн жилээр. Мексик, америкийн цуврал алуурчин Хуан Короныг өөрийн ажилчин 25 цагаач иргэний амийг хөнөөсөн хэрэгт буруутган хүний насыг 25 дахин үржүүлсэн хэмжээгээр эрх чөлөөг нь хязгаарлах ялаар шийтгэжээ.
10) Даррел Уэйн Делп
755 жил хорих. Америкийн 37 настай энэ эрийг хүүхдийн порнограф хийсэн, түгээсэн хэрэгт буруутгаж 755 жил хорих ялаар шийтгэжээ.
9) Честер Стайлз
Хүний насыг 21 дахин үржүүлж, 140 жилийн дараа суллаж болох нөхцөлтэйгөөр. Америкт хоёр настай охиныг хүчирхийсэн энэ этгээдийг хүний насыг 21 дахин үржүүлсэн хугацаагаар хорьж, 140 жилийн дараа тэнсэн харгалзах байдлаар суллах боломжтой нөхцлөөр хорих болжээ.
8) Бобби Жо Лонг
Хүний насыг 28 дахин үржүүлж, 99 жил дээр нэмэх цааз. Флорида мужийн цуврал алуурчин Бобби Жо Лонгийг хүчин, аллагын хэрэг үйлдсэнийх нь төлөө хүний насыг 28удаагийн бүх насаар нь хорих ял өгөөд нэмж 99 жил, бас цаазаар авах ял нэмжээ. Тэрээр 50 эмэгтэйг хүчиндэж амийг нь хөнөөсөн юм байна.
7) Мартин Брайант
Бүх насаар нь хорих 35 ял, нэмэх 1035 жил. Австралийн шүүх 1996 онд 35 хүнийг хөнөөж, 23 хүнийг шархдуулсан энэ этгээдэд бүх насаар нь хорих 35 ял өгөөд дээр нь 1035 жилийг нэмж, хугацаанаас нь өмнө суллах эрхгүйгээр хорьжээ.
6) Дадли Вэйн Kyzer
10 000 жилийн хорих . Америкийн иргэн Дадли Вэйн Кузерыг эхнэрээ хөнөөсний нь төлөө 1981 онд 10 мянган жилийн хорих ялаар шийтгэсэн байна.
5) Уэйн Аллан McLaurin
21,250 жилийн хорих. Хүчирхийлэгч Даррон Bennalford Андерсоны хамтрагч энэ хүчирхийлэгчийг 21250 жилийн хорих ялаар шийтгэсэн байдаг.
4) Чарльз Скотт Робинсон
30,000 жил хорих. Бага насны хүүхэд хүчирхийлэгч энэ этгээдэд 1994 оны арванхоёрдугаар сард 30 мянган жилийн хорих ял өгсөн.
3) Отман Эль-Gnaoui, Жамал Zougam и Эмилио Суарес Трасхоррас
42,924 жил, 42,922 жил 34,715 жил. 2004 онд Мадридын галт тэргийг дэлбэлсэн энэ гурван этгээдэд тус бүрт нь ийм ял өгчээ. Отман Эль-Gnaoui-т 42924 жил, Жамал Zougamд 42922 жил, Эмилио Суарес Трасхорраст 34715 жилийн ял өгсөн байна.
2) Chamoy Thipyaso
141,078 жилээр хорих. Тайландын иргэн Chamoy Thipyaso санхүүгийн пирамид үүсгэн нийтдээ 16 мянган хүнийг залилан 204 сая доллар завшсан учир Тайландын шүүх түүнд 1989 онд 141078 жилийн хорих ял өгсөн.
1) Габриэль Гранадос Марта
384,912 жилийн хорих. 22 настай энэ шуудан зөөгч бусдын захидлыг эзэнд хүргээгүйнхээ төлөө испанийн шүүхээс 384912 жилийн хорих ялаар шийтгүүлсэн. Ялыг эзэнд нь хүргээгүй захидал бүрээр тооцож үржүүлэн өгсөн гэдэг. Энэ бол шоронд хшорих ялын хамгийн дээд хэмжээ.
ЗӨВ ШҮҮ
Elbegdorj bayrtsogt ed nariin gar huliinh ni yal he"d bol ene delhiin nas hurehgui yum bnalda

0 Сэтгэгдэл
2016.11.08
2016.11.08