Т.Аубакир: Тэтгэврийн зөрүүг итгэлцүүрээр шинэчлэх зайлшгүй шаардлагатай
14 байршилд газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийн дуудлага худалдаа зохион байгуулна
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Багануур” ХК-ийн хамт олонд талархал илэрхийллээ
Чингүнжавын гудамжийг тохижууллаа
Ой хээрийн түймрийн аюулаас сэрэмжлүүлж байна
Өнөөдрөөс скүүтер, мопед явган хүний замаар зорчихгүй
БОАЖ-ын сайд Ц.Сандаг-Очир: Туулын хурдны замын ажлыг эхлүүлсэн компанийг торгоно
ХАСУМ-ийг бүрэн цахим хэлбэрт шилжүүлснээр жил бүр 100 гаруй сая төгрөгийн урсгал зардлыг хэмнэнэ
“Ногоон автобусны” гэх хэрэг Улсын дээд шүүхэд хянагдаж байна
УИХ дахь АН-ын бүлэг Ерөнхийлөгчийн санаачилсан хуулийн төсөлтэй холбоотой нэг өдрийн завсарлага авлаа
Элчин сайд Л.Дүгэржав “Мадарски конник” нэгдүгээр зэргийн одон гардав

Болгарын Ерөнхийлөгч Росен Плевнилиев энэ сарын 2-нд Монгол Улсаас Болгар Улсад суугаа Элчин сайд Л.Дүгэржавт Болгар Улсын дээд одон “Мадарски конник” нэгдүгээр зэргийн одон гардууллаа.
Ёслолын арга хэмжээний эхэнд Болгарын Ерөнхийлөгчийн 2016 оны 342 тоот Зарлигийг уншиж сонордуулав. Элчин сайд Л.Дүгэржавыг Болгар, Монголын найрамдалт харилцааг бэхжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсны төлөө шагнаж байгааг мэдэгдэн одонг хүндэтгэлтэйгээр гардуулжээ.
Одон гардуулсны дараа Ерөнхийлөгч Росен Плевнилиев баяр хүргэж хэлсэн үгэндээ, “Болгар Улс Монгол Улстай найрамдалт харилцааны 65 жилийн түүхтэй. Элчин сайд Л.Дүгэржавыг ажиллах хугацаанд Засгийн Газар хоорондын хамтын ажиллагааны олон чухал шийдвэрүүд гарч, Засгийн Газар хоорондын комиссын зургадугаар хуралдаан хуралдаж, хоёр улсын худалдаа, эдийн засгийн харилцааг эрчимжүүлэхэд чухал үр дүнгээ өглөө. Засгийн газар хооронд соёл, боловсрол, шинжлэх ухааны салбарт хамтран ажиллах хөтөлбөр хэрэгжин, цаашид үргэлжлэх болсон нь монгол оюутнууд Болгар улсад суралцах төдийгүй соёл, шинжлэх ухааны салбарт олон байгууллагууд хамтран ажиллах өргөн боломж нээгдлээ. Л.Дүгэржав Болгар Улсаас Антарктидад явуулж байгаа судалгааны ажилд амжилттай ажиллаж байгаа хүмүүсийн нэг. Антарктид дахь Болгар Улсын баазын дэргэд Монгол Улсын бааз бий болж байгаа нь түүний гаргасан амжилтуудын нэг юм. Танд эрүүл энх, цаашдын шинжлэх ухааны болон бусад салбарт ажиллах ажилд тань өндөр амжилт хүсэн ерөөе” гэлээ.

0 Сэтгэгдэл