БНХАУ-д зорчих иргэдийн анхааралд...
Сурагчдын зуны амралт зургаадугаар сарын 15-наас эхэлнэ
“ЭРҮҮЛ АМЬДРАЛЫН ТӨЛӨӨ ХАМТДАА” ШУГАМАН БҮЖГИЙН ТЭМЦЭЭН ЗОХИОН БАЙГУУЛЛАА
“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН ХУВЬЦАА, НОГДОЛ АШГИЙГ 2026.06.01-НИЙ ӨДРӨӨС 2027.06.01 ХҮРТЭЛ ӨВЛҮҮЛНЭ
Шатрын Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн маргааш хөшгөө нээнэ
Монгол өвчтөнүүдийн эрх ашгийг хамгаалах, санхүүгийн эрсдэлийг бууруулах чиглэлд дэмжлэг хүслээ
Цөлжилтийн эсрэг өсвөрийн кино бүтээгчид нэгдлээ
НӨАТ-ын тухай хуулийн өөрчлөлт хүчингүй болсонд тооцох тухай хууль зэрэг 20 гаруй асуудал хэлэлцэнэ
Наадмаар 1024 бөх зодоглох асуудалд үндэслэлтэй санал дүгнэлт боловсруулах талаар санал солилцлоо
Гал түймрийн голомтоос 109 иргэнийг аюулгүй бүсэд гаргажээ
Стивен Сигал ОХУ-д төрсөн эх орон шигээ хайртай гэнэ
Холливудын жүжигчин Стивен Сигал орос оронд яг л өөрийн төрсөн эх орон шигээ хайртай гэснийг “Москва ярьж байна” радио станц дамжуулжээ. Сигалын хэлснээр бол түүний эцэг нь цэвэр орос, харин эцгийн хамаатнууд нь Владивостокоос гаралтай гэнэ. Түүний төрөл төрөгсөд Санкт-Петербург, Сибир, Белоруст байгаа, найз нөхөд бол орос, хуучин зөвлөлтийн бүгд найрамдах улсуудад нөхөд хангалттай олон байгаа гэжээ.
Түүнд ОХУ-ын иргэншил олгосонд байрласнаа илэрхийлээд Орос-АНУ-ын харилцааг сайжруулахын төлөө ажиллахад бэлэн байгаагаа илэрхийлжээ.
Энэ сарын 3-нд ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин “1952 оны дөрөвдүгээр сарын 10-нд АНУ-д төрсөн Сигал Стивен Фредерикт ОХУ-ын иргэншил олгосугай” гэсэн зарлиг гаргасан юм. Стивен Сигал тун иудахгүй ОХУ-ын нийслэл Москвад хүрэлцэн очно гэсэн байна.
Холливудын жүжигчин Стивен Сигал орос оронд яг л өөрийн төрсөн эх орон шигээ хайртай гэснийг “Москва ярьж байна” радио станц дамжуулжээ. Сигалын хэлснээр бол түүний эцэг нь цэвэр орос, харин эцгийн хамаатнууд нь Владивостокоос гаралтай гэнэ. Түүний төрөл төрөгсөд Санкт-Петербург, Сибир, Белоруст байгаа, найз нөхөд бол орос, хуучин зөвлөлтийн бүгд найрамдах улсуудад нөхөд хангалттай олон байгаа гэжээ. Түүнд ОХУ-ын иргэншил олгосонд байрласнаа илэрхийлээд Орос-АНУ-ын харилцааг сайжруулахын төлөө ажиллахад бэлэн байгаагаа илэрхийлжээ.
Энэ сарын 3-нд ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин “1952 оны дөрөвдүгээр сарын 10-нд АНУ-д төрсөн Сигал Стивен Фредерикт ОХУ-ын иргэншил олгосугай” гэсэн зарлиг гаргасан юм. Стивен Сигал тун иудахгүй ОХУ-ын нийслэл Москвад хүрэлцэн очно гэсэн байна.
0 Сэтгэгдэл
























