Т.Аубакир: Тэтгэврийн зөрүүг итгэлцүүрээр шинэчлэх зайлшгүй шаардлагатай
14 байршилд газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийн дуудлага худалдаа зохион байгуулна
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Багануур” ХК-ийн хамт олонд талархал илэрхийллээ
Чингүнжавын гудамжийг тохижууллаа
Ой хээрийн түймрийн аюулаас сэрэмжлүүлж байна
Өнөөдрөөс скүүтер, мопед явган хүний замаар зорчихгүй
БОАЖ-ын сайд Ц.Сандаг-Очир: Туулын хурдны замын ажлыг эхлүүлсэн компанийг торгоно
ХАСУМ-ийг бүрэн цахим хэлбэрт шилжүүлснээр жил бүр 100 гаруй сая төгрөгийн урсгал зардлыг хэмнэнэ
“Ногоон автобусны” гэх хэрэг Улсын дээд шүүхэд хянагдаж байна
УИХ дахь АН-ын бүлэг Ерөнхийлөгчийн санаачилсан хуулийн төсөлтэй холбоотой нэг өдрийн завсарлага авлаа
Хүүхдийн мөнгө биш Хүүхдийн мөнгөн тэтгэмж өгнө

Ирэх 2017 оны төсвийн төсөлд халамжийн асуудлыг хасч, танаж оруулж ирж байгаа. Тухайлбал, Хүүхдийн мөнгийг ялгавартайгаар олгохоор тусгасан. Улсын хэмжээнд 673 мянган хүүхдэд сар бүр 20 мянган төгрөг олгоход 161 тэрбум 520 сая төгрөг улсын төсөвт шаардлагатай. Үүнээс эхний удаад 60 хувьд нь 20 мянган төгрөг олгохоор 2017 оны төсөвт эх үүсвэрийг нь суулгах боломжтой аж. Үлдсэн 40 хувийнх нь нэр дээр 2019 он хүртэл хүүгүйгээр хадгаламж нээгээд мөнгийг нь тухайн онд олгоно хэмээн тайлбарлаж байгаа.
Түүнээс гадна Хүүхдийн мөнгө гэдэг нэрийг өөрчилж Хүүхдийн мөнгөн тэтгэмж нэртэй болгоод, баагчуудын 60 хувьд нь өгөөд, 40 хувьд нь дараа олгоно гэж ялгалаа хэмээн сөрөг хүчний гишүүд эсэргүүцэв. Ядаж нэрийг нь өөрчлөхгүй байж болохгүй юу. Нэр өөрчилж байгаад орлогоор нь ялгах хуулийн боломж нөхцөл бүрдүүлэх нь хэмээв. “Хүүхдийн мөнгө халамжийн, тэтгэмжийн мөнгө биш. Хүүхдийн ирээдүйг дэмжиж байгаа хэлбэр. 40 хувьд нь мөнгө өгөхгүй хассанаа хууль ёсны болгох гэж нэр өөрчилж байна” гэж УИХ дахь АН-ын бүлгийн дарга С.Эрдэнэ хэллээ.
Хариуд нь МАН-ын бүлгийн гишүүн Ч.Хүрэлбаатар, Л.Энх-Амгалан нар улстөржлөө, мөрийн хөтөлбөртөө тусгасан ажлуудаа бид хийж байна гэв. Ямар ч байсан 2017 оны улсын төсөвтэй хамт өргөн барьсан хуулийн төслүүдийг хэлэлцэхдээ зарим нэрийг өөрчилж батлуулахаар боллоо. Цаашдаа Хүүхдийн мөнгө биш Хүүхдийн мөнгөн тэтгэмж нэртэйгээр зөвхөн зорилтот бүлгийн хүүхдүүдэд л сар бүр 20 мянган төгрөг олгоно гэсэн үг.

0 Сэтгэгдэл