Хүүхэд, эмэгтэйчүүд, хүний эрхийг хамгаалах хууль, УИХ-ын тогтоолын төслүүдийг баталлаа
Ажил, хөдөлмөр эрхлэгчдийн амь нас, эрүүл мэндийг хамгаалах, аюулгүй орчныг бүрдүүлэх хуулийн төслийг өргөн барилаа
Өнөөдөр 23:00 цагаас зам хаана
Эмнэлгийн тусламж, үйлчилгээний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл өргөн мэдүүлэв
Бямба, ням гарагт Сүхбаатарын талбайд хувьцаа өвлүүлэхтэй холбоотой мэдээлэл өгнө
“Тамхины эсрэг өдөр – таны нэгдэх өдөр” тохионо
Орон сууцны луйврыг зогсоох хуулийн төсөл өргөн баригдлаа
"Ядуурлыг бууруулах ба хөгжил” сэдэвт дээд хэмжээний форум амжилттай зохион байгуулагдлаа
“Сэлбэ 20 минутын хот” төслийн зарим орон сууцны есдүгээр давхрын цутгалтыг эхлүүллээ
БНХАУ-д зорчих иргэдийн анхааралд...
Чөлөөтийн бөхчүүд бэлтгэлийн төвтэй болжээ

Монголын хамгийн анхны олимпын төрлийн спорт холбооны нэг 50 жилийн түүхт Монголын чөлөөт бөхийн холбоо нь зуны 30 дугаар буюу Лондонгийн олимпын наадамд эмэгтэйчүүд бүтэн багаараа, эрэгтэйчүүдийн дөрвөн жинд олимпын эрх хүртээд буй. Тиймээс холбооны зүгээр баг тамирчдаа амжилттай оролцуулахаар чадах чинээгээрээ ажиллаж байгаа. Олимп, дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс хамгийн олон медаль хүртсэн Монголын чөлөөт бөхийн холбооны баг тамирчдын буухиаг үргэлжлүүлэхээр бэлтгэлээ эрчимтэй базааж буй энэ цаг үед олимпын бэлтгэл цаашлаад Дэлхий, Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд өндөр бэлтгэлтэй оролцож байх үүднээс Найрамдал зуслан орчим бэлтгэлийн төвтэй боллоо. Энэхүү төв нь нийт зургаан дэвжээтэй бөгөөд тамирчдын амрах сэргэлт авах бүхий л стандарт шаардлагад нийцсэн байгууламж болжээ. Тус төвийн нээлтийн ажиллагаа маргааш 18 цагт болж Монгол Улсын ерөнхий сайд С.Батболд болон Монголын чөлөөт бөхийн холбооны удирдлагууд , үе үеийн тамирчид оролцохоор болсон байна.

0 Сэтгэгдэл