Байгаль орчны улсын хяналтын газраас авто засварын газруудад төлөвлөгөөт бус хяналт шалгалт хийж эхэллээ
Барилгын хөгжлийн төвийн инженер, мэргэжилтнүүд нийслэлд хэрэгжиж байгаа төслүүдтэй танилцаж, санал солилцов
Баянгол дүүрэгт энэ онд 18 км явган болон дугуйн зам барина
Та Голомт банканд хадгаламжтай бол “2 ӨРӨӨ БАЙР”-ны эзэн болох боломжтой
УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 9 хэм дулаан
Өнөөдрөөс эхлэн шөнийн цахилгааны тарифт хөнгөлөлт үзүүлэхгүй
АТГ Туулын хурдны замын төслийг шалгаж эхэлжээ
Засгийн газар Туулын хурдны замын төсөлд өрийн баталгаа гаргажээ
Нийслэлийн ногоон бүс, зуслангийн чиглэлд хөдөлгөөнт эргүүл хяналтаар ажиллах бүрэлдэхүүнд үүрэг чиглэл өглөө
Латин Америкийн сүнсний баяр

Жил бүрийн арваннэгдүгээр сарын 1, 2-нд Латин Америкийн орнуудын оршин суугчид Үхэгсдийн өдрийг тэмдэглэн өнгөрүүлдэг уламжлалтай. Нөгөө ертөнцөд одсон хүмүүсийн дурсгалыг хүндэтгэдэг энэ өдрийг Мексик, Бразил, Гватемал, Гондурас, Эл Сальвадор зэрэг оронд тэмдэглэдэг. Үхэгсдийн өдрийг тэмдэглэгчид багт наадмын хувцас өмсөж, нүүрээ гавлын ясны дүр үүсгэн буддаг байна. Нөгөө талаар энэ баяр нь уйтгар гунигийн өдөр бөгөөд бүх хүмүүс өөрсдийн бурхан болсон дотны хүмүүсээ дурсан санагалздаг аж.
Хэдий тийм боловч амьдрал гэдэг ямар үнэ цэнэтэйг ойлгож ухаарах нь энэ баярын гэгээтэй тал юм байна. Үхэгсдийн өдрөөр хүмүүсийн нас барсан хүмүүсийнхээ булшийг эргэж, залбирал үйлдэхээс гадна нас барсан хүмүүстээ зориулж тухайн хүний дуртай хүнсний бүтээгдэхүүнээр нь тахилын ширээ засдаг байна. Түүнчлэн нас барсан хүнийхээ булшийг тусгайлан бэлтгэсэн бэлэг сэлтээр гоёхдоо үхэгсдийн сүнсийг татдаг гэх улбар шар өнгийн хилэн хумс цэцэг ашигладаг гэнэ. Мексикийн Үхэгсдийн өдрийн зарим зүйлс нь Халловены баярын уламжлал заншилтай төстэйн нэг жишээ нь хулуу ашигладаг явдал юм.

0 Сэтгэгдэл