БНХАУ-д зорчих иргэдийн анхааралд...
Сурагчдын зуны амралт зургаадугаар сарын 15-наас эхэлнэ
“ЭРҮҮЛ АМЬДРАЛЫН ТӨЛӨӨ ХАМТДАА” ШУГАМАН БҮЖГИЙН ТЭМЦЭЭН ЗОХИОН БАЙГУУЛЛАА
“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН ХУВЬЦАА, НОГДОЛ АШГИЙГ 2026.06.01-НИЙ ӨДРӨӨС 2027.06.01 ХҮРТЭЛ ӨВЛҮҮЛНЭ
Шатрын Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн маргааш хөшгөө нээнэ
Монгол өвчтөнүүдийн эрх ашгийг хамгаалах, санхүүгийн эрсдэлийг бууруулах чиглэлд дэмжлэг хүслээ
Цөлжилтийн эсрэг өсвөрийн кино бүтээгчид нэгдлээ
НӨАТ-ын тухай хуулийн өөрчлөлт хүчингүй болсонд тооцох тухай хууль зэрэг 20 гаруй асуудал хэлэлцэнэ
Наадмаар 1024 бөх зодоглох асуудалд үндэслэлтэй санал дүгнэлт боловсруулах талаар санал солилцлоо
Гал түймрийн голомтоос 109 иргэнийг аюулгүй бүсэд гаргажээ
Хууртагдсаныхаа төлөө KFC-ээс 20 сая доллар нэхэмжилжээ
Америкийн Нью-Йорк хотын нэгэн иргэн 64 настай Анна Вурцуркгер гэгч түргэн хоолны KFC сүлжээний газраас 20 доллараар хувинтай тахианы гуя автал тэр нь зар сурталчилгаанд байдаг шигээ дүүрэн байгаагүйн төлөө 20 сая долларын нөхөн төлбөр шаардсан байна.
“Реклам зар сурталичлгаан дээр болохоор хувин дүүрэн тахианы мах харагдаж байсан. Гэтэл худалдаад авсан чинь арай гэж талаас жаахан дээгүүр байлаа. Энэ бол хүмүүсийг хуурсан худал реклам. Түүгээр нь манай гэр бүлийнхан цадтал хооллож чадаагүй” гэж эмэгтэй ярьжээ.
Эмэгтэй бас тэр дороо компанийн төлөөлөгчийн газар луу утасдаж гомдоллоход тэд нь энэ дотор тахианы мах байгаа гэдгийг харуулахын тулд реклам дээрээ дүүрэн дүрсэлдэг юм гэж тайлбарласан гэнэ. Эмэгтэй харин тэд үнэхээр л тахианы мах байгааг харуулах гэсэн юм бол тавган дээр тавиад зургийг нь авч болно шүү дээ гэсэн байна.
Өөрөө ганцаараа хэдэн хүүхэд өсгөж байгаа бэлэвсэн эмэгтэй Вурцбуркгер өмгөөлөгч хөлслөн авч KFC компани хүмүүсийг хууран мэхэлсэн хэмээн шүүхэд өгч 20 сая доллар нэхэмжилж байна. Тэрээр өрх толгойлсны хувьд улсын тэтгэлгээр амьдардаг, KFC-ийн хоол бол тэдний хувьд тун ховор олддог тансаг хоол гэдгээ бас дурджээ.
Америкийн Нью-Йорк хотын нэгэн иргэн 64 настай Анна Вурцуркгер гэгч түргэн хоолны KFC сүлжээний газраас 20 доллараар хувинтай тахианы гуя автал тэр нь зар сурталчилгаанд байдаг шигээ дүүрэн байгаагүйн төлөө 20 сая долларын нөхөн төлбөр шаардсан байна. “Реклам зар сурталичлгаан дээр болохоор хувин дүүрэн тахианы мах харагдаж байсан. Гэтэл худалдаад авсан чинь арай гэж талаас жаахан дээгүүр байлаа. Энэ бол хүмүүсийг хуурсан худал реклам. Түүгээр нь манай гэр бүлийнхан цадтал хооллож чадаагүй” гэж эмэгтэй ярьжээ.

0 Сэтгэгдэл