“Улаанбаатар барилга -2026” олон улсын үзэсгэлэнг зохион байгуулна
1072 хувьцаатай иргэдэд 63 242 төгрөгийн ногдол ашгийг 04.30-нд олгоно
Байгаль орчны улсын хяналтын газраас авто засварын газруудад төлөвлөгөөт бус хяналт шалгалт хийж эхэллээ
Барилгын хөгжлийн төвийн инженер, мэргэжилтнүүд нийслэлд хэрэгжиж байгаа төслүүдтэй танилцаж, санал солилцов
Баянгол дүүрэгт энэ онд 18 км явган болон дугуйн зам барина
Та Голомт банканд хадгаламжтай бол “2 ӨРӨӨ БАЙР”-ны эзэн болох боломжтой
УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 9 хэм дулаан
Өнөөдрөөс эхлэн шөнийн цахилгааны тарифт хөнгөлөлт үзүүлэхгүй
АТГ Туулын хурдны замын төслийг шалгаж эхэлжээ
“Ээж”-ээр нээсэн “Мөнгөн Акбузат” шилдгүүдээ өнөөдөр шалгаруулна
Оросын Бүгд Найрамдах Башкортостан улсын нийслэл Уфа хотод гурав дахь удаагаа Мөнгөн Акбузат буюу Далавчтай шидэт үлгэрийн морь кино урлагийн наадам болж байна. Энэ жилийн наадмыг “Ээж” Монголын уран сайхны киногоор нээсэн байгаа. “Родина” кино театрт нээлтээ хийсэн тус наадамд бүрэн хэмжээний, уран сайхны богино хэмжээний, баримтат, анимэйшн төрлийн киногоороо уран бүтээлчид оролцож буй. Цөөнх үндэстний орнуудыг хамардаг эл наадмын хүрээнд энэ жил 42 кино бүтээл дэлгэцэнд толилуулсан байна. Өнөөдөр шагнал гардуулах үйл ажиллагаа нь болох аж. Есөн номинацаар шилдгүүдээ шалгаруулах наадамд оролцсон “Ээж” кино эхийн сэтгэл, монголын ахуй амьдрал, өвөрмөц сэтгэлгээг харуулж чадсанаараа онцлогтой шагналын босгыг давах нь гарцаагүй хэмээн уран бүтээлчид нь догдолж буй.
Энэхүү кино маань мөн АНУ-ын Лос Анжелос хотод болж буй “Азийн дэлхийн шилдэг кино наадам”-д өрсөлдөж байгаа. “Азийн дэлхийн шилдэг кино наадам” нь Азийн улс орнуудын ахуй соёл, ёс заншил, өвөрмөц онцлогийг кино урлагаар дамжуулан дэлхий дахинаа таниулан сурталчлах зорилготой байдаг. Тус наадамд Ази тивийн 50 гаруй орны кино уран бүтээлчид оролцож долоон номинацад өрсөлддөг бөгөөд тухайн бүтээлүүд дунд Оскар болон Алтан бөмбөрцөг кино наадамд өрсөлдөх кинонууд оролцдогоороо онцлогтой. Тус кино наадам ирэх сарын 1-нд дүнгээ гаргана.

0 Сэтгэгдэл