БНХАУ-д зорчих иргэдийн анхааралд...
Сурагчдын зуны амралт зургаадугаар сарын 15-наас эхэлнэ
“ЭРҮҮЛ АМЬДРАЛЫН ТӨЛӨӨ ХАМТДАА” ШУГАМАН БҮЖГИЙН ТЭМЦЭЭН ЗОХИОН БАЙГУУЛЛАА
“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН ХУВЬЦАА, НОГДОЛ АШГИЙГ 2026.06.01-НИЙ ӨДРӨӨС 2027.06.01 ХҮРТЭЛ ӨВЛҮҮЛНЭ
Шатрын Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн маргааш хөшгөө нээнэ
Монгол өвчтөнүүдийн эрх ашгийг хамгаалах, санхүүгийн эрсдэлийг бууруулах чиглэлд дэмжлэг хүслээ
Цөлжилтийн эсрэг өсвөрийн кино бүтээгчид нэгдлээ
НӨАТ-ын тухай хуулийн өөрчлөлт хүчингүй болсонд тооцох тухай хууль зэрэг 20 гаруй асуудал хэлэлцэнэ
Наадмаар 1024 бөх зодоглох асуудалд үндэслэлтэй санал дүгнэлт боловсруулах талаар санал солилцлоо
Гал түймрийн голомтоос 109 иргэнийг аюулгүй бүсэд гаргажээ
“Алтан намар 2016”-д Ш.Өлзийбаяр хоёр уран бүтээл сойжээ

“Алтан намар 2016” хөгжмийн наадамд дэлхийн шилдэг 20 хөгжмийн зохиолчийн нэг Ш.Өлзийбаяр оролцох нь. Монголын XX зууны нэрт сэхээтэн, доктор С.Лувсанвандангийн нэрэмжит “Гоо зүйн дээд шагнал”-ыг хэдхэн хоногийн өмнө хүртсэн тэрээр “Алтан намар 2016” наадамд өөрийн хоёр шинэ бүтээлийг сойжээ. “286 дугаар галт тэрэг” хэмээх симфони зураглал зохиол нь галт тэрэгний дуу авиа хөдөлгөөнийг тод оруулсан онцлогтой бүтээл болон төрсөн аж. Харин дараагийн уран бүтээл нь “Ятга” найрал хөгжмийн концерт юм байна. “Аху ятга”, “Алтайн ятга”-д зориулан хөгжимчин Ч.Мөнх-Эрдэнэ гоцлон хөгжимдөн үзэгч сонсогчдын сонорыг мялаах юм. Түүний хувьд 2010 онд Москвад болсон С.С.Прокофьевын нэрэмжит залуу хөгжмийн зохиолчдын дөрөвдүгээр уралдааны тусгай байр, Италийн Болонья хотод зохиогддог олон улсын хөгжмийн зохиолчдын 16 дугаар уралдааны гуравдугаар байр, “Морин хуур” Cимфони найрал хөгжимд зориулсан нэгдүгээр концерт нь 2010 онд ОХУ-ын Калуга хотод зохион байгуулагдсан “XXI зууны хөгжмийн зохиолч” олон улсын уралдааны тусгай байрыг хүртсэн билээ. “Алтан намар 2016” хөгжмийн зохиолчдын наадмын гала тоглолт маргааш Улсын Филармонийн тайзнаа болно.

0 Сэтгэгдэл