БНХАУ-д зорчих иргэдийн анхааралд...
Сурагчдын зуны амралт зургаадугаар сарын 15-наас эхэлнэ
“ЭРҮҮЛ АМЬДРАЛЫН ТӨЛӨӨ ХАМТДАА” ШУГАМАН БҮЖГИЙН ТЭМЦЭЭН ЗОХИОН БАЙГУУЛЛАА
“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН ХУВЬЦАА, НОГДОЛ АШГИЙГ 2026.06.01-НИЙ ӨДРӨӨС 2027.06.01 ХҮРТЭЛ ӨВЛҮҮЛНЭ
Шатрын Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн маргааш хөшгөө нээнэ
Монгол өвчтөнүүдийн эрх ашгийг хамгаалах, санхүүгийн эрсдэлийг бууруулах чиглэлд дэмжлэг хүслээ
Цөлжилтийн эсрэг өсвөрийн кино бүтээгчид нэгдлээ
НӨАТ-ын тухай хуулийн өөрчлөлт хүчингүй болсонд тооцох тухай хууль зэрэг 20 гаруй асуудал хэлэлцэнэ
Наадмаар 1024 бөх зодоглох асуудалд үндэслэлтэй санал дүгнэлт боловсруулах талаар санал солилцлоо
Гал түймрийн голомтоос 109 иргэнийг аюулгүй бүсэд гаргажээ
“Samsung Galaxy Note 7”-г Хятадын онгоцонд авч орохыг хориглов

Б.БАДРАЛ
“Samsung Galaxy Note 7” ухаалаг утасны зай чанарын шаардлага хангаагүйн улмаас дэлбэрэх болсон учраас Америкаас эхлээд Монгол хүртэл олон оронд онгоцонд авч орох, онгоцоор тээвэрлэхийг бүрэн хориглоод байсан. Өчигдөр энэ хоригт Хятадын иргэний нисэхийн газар нэгдсэн байна. Түймэр гаргаж болзошгүй “Samsung Galaxy Note 7” утсыг онгоцонд оруулахгүй байх үүргийг Хятадын нисэхийн бүх компани хүлээжээ. Үүнээс өмнө “Samsung Electronics Co Ltd” компани нь БНХАУ-ын нутаг дээр албан ёсоор борлогдсон 190 мянга 984 утсыг бүгдийг нь буцаан татахаар болсон тухайгаа мэдэгдээд байсан.
Хамгийн сүүлийн үеийн ухаалаг утас нь чанарын шаардлага хангаагүй зайнаас болж ийнхүү дэлхий даяар хоригдож, борлуулалт нь эрс унахыг дагаад “Samsung” корпорацийн үйл ажиллагааны жилийн орлого 30 хувиар буурчээ. Тус компани энэ оны гуравдугаар улиралд 7,8 их наяд вонын ашигтай ажиллана гэж төлөвлөсөн ч “Samsung Galaxy Note 7” утаснаас болоод 5,2 их наяд вон буюу 4,57 тэрбум ам.долларын ашиг олсон аж.
“Samsung” корпорацийн гар утас үйлдвэрлэдэг салбар нь 100 тэрбум вонын ашигтай ажилласан нь 2008 оноос хойш олсон хамгийн бага ашиг. “Samsung” нь 2017 оны хоёрдугаар сард “Galaxy S8” шинэ утсаа гаргахаар төлөвлөөд байсан ч “Galaxy Note 7”-ийн асуудлаас болж түр хойшлуулан, өмнөх загварыг согогыг арилгахад бүх инженер, зохион бүтээгчдээ дайчлаад байгаа.
“Samsung”-ийн ашиг 30 хувиар унахыг дагаад Өмнөд Солонгосын ДНБ-ий гуравдугаар улирлын өсөлт саарсан гэнэ. Өмнөд Солонгосын урдаа барьдаг том компанийн ухаалаг утас дэлбэрч буй тухай мэдээнээс болж тус улсад хөрөнгө оруулагчдын тоо цөөрч, улсын хэмжээнд аж үйлдвэрлэл уналтын байдалд орсон гэж Өмнөд Солонгосын төв банк мэдэгджээ.

0 Сэтгэгдэл