Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

“Элсэн манхны баяр-2025” арга хэмжээ 7 дахь жилдээ зохион байгуулагдана Хүүхдүүд усанд осолдож, амиа алдах тохиолдол бүртгэгдсээр байна Монгол Улс баялгийн сан, хөрөнгө оруулалтын чиглэлээр Оманы Султант Улстай хамтран ажиллана Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний амь насыг хохироосон хэргийг шүүхэд шилжүүлжээ “Төрийн байгууллагын төгөлдөршлийн тогтолцоо ба гүйцэтгэлийн үнэлгээ: Азийн загвар байгууллага төлөвшүүлэх нь” төсөл хэрэгжиж эхэллээ “Говь” ХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Амарсайханы гадаад паспортыг хүчингүй болгожээ Алба хаагчид Филиппин улсад англи хэлний сургалтад хамрагдаж байна Орлогод нийцсэн орон сууцны санхүүжилтийн загвар боловсруулж, Засгийн газрын хуралдаанд танилцуулна ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 23 хэм дулаан Голомт банкны “Хадгаламжтай аялал” сугалаат аяны 1-р ээлжийн азтанууд тодорлоо
“Эрдэнэ болсон гурван сахиус” үзэгчдийн мэлмийг баясгалаа


Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музей байгуулагдсаны 50 жилийн ойн хүрээнд зохион байгуулж буй “ЭРДЭНЭ болсон гурван САХИУС” үзэсгэлэн өчигдөр Дүрслэх урлагийн музейд нээлтээ хийв. Монголд бурханы шашин дэлгэрснээр монгол хүн бурхадын хөргийг ур ухаанаа шингээн, дүрслэх урлагийн бүхий л төрлөөр бүтээж, өв уламжлуулан, нандигнан хадгалж тахин шүтсээр ирсэн билээ. Эдгээр өв сан нь өдгөө бидний мэлмий, оюуныг баясган, бахархал бахадлыг төрүүлсээр байна. Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музей тэдгээр өв сангийн арвин цуглуулгатай бөгөөд хадгалан хамгаалахаас гадна үзэсгэлэнгээр дамжуулан үзэгчдэд таниулан сурталчлах ажлыг тогтмол явуулдаг юм. Энэ удаад Арван хангал цуврал үзэсгэлэнгийн дөрөв дэх буюу “Эрдэнэ болсон гурван сахиус” үзэсгэлэнг уламжлал болсон зурагт тайлбар бүхий каталогийн хамт үзэгчдэд өргөн барилаа.

Бурханы шашинд “Арван хангал” гэж алдаршсан Жигжид, Очирваань, Гомбо Чагдугба, Цагаан махгал, Дамдинчойжил, Балданлхам, Шалши, Намсрай, Жамсран, Цамба хэмээх агуу чадалтай, хилэнт дүртэй бурхад байдаг.

Үзэсгэлэнд музей сан хөмрөгөөсөө өмнө гарч байгаагүй хангал бурхад болох Баян Намсрай, Улаан сахиус буюу Жамсран, Цагаан итгэл буюу Гонгор бурхадын баримал, зурмал бүтээлүүдийг дэлгэсэн юм. XIX зуунд холбогдох бурхадын ихэнх нь нэр нь үл мэдэгдэх урчуудын 100 гаруй бүтээлээс бүрджээ. Гурван сахиус нь монголчуудын дунд өргөн түгэн дэлгэрсэн бөгөөд Баян Намсрай, Гонгор нь эд баялаг арвижуулах, Жамсран нь цэргийн үйл хэрэг, дайн тулаанд хамгаалагч сахиус хэмээн шүтэж ирсэн билээ. Энэхүү үзэсгэлэн ирэх сарын 26 хүртэл үзэгчдийн хүртээл болно.


0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан