Хүүхэд, эмэгтэйчүүд, хүний эрхийг хамгаалах хууль, УИХ-ын тогтоолын төслүүдийг баталлаа
Ажил, хөдөлмөр эрхлэгчдийн амь нас, эрүүл мэндийг хамгаалах, аюулгүй орчныг бүрдүүлэх хуулийн төслийг өргөн барилаа
Өнөөдөр 23:00 цагаас зам хаана
Эмнэлгийн тусламж, үйлчилгээний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл өргөн мэдүүлэв
Бямба, ням гарагт Сүхбаатарын талбайд хувьцаа өвлүүлэхтэй холбоотой мэдээлэл өгнө
“Тамхины эсрэг өдөр – таны нэгдэх өдөр” тохионо
Орон сууцны луйврыг зогсоох хуулийн төсөл өргөн баригдлаа
"Ядуурлыг бууруулах ба хөгжил” сэдэвт дээд хэмжээний форум амжилттай зохион байгуулагдлаа
“Сэлбэ 20 минутын хот” төслийн зарим орон сууцны есдүгээр давхрын цутгалтыг эхлүүллээ
БНХАУ-д зорчих иргэдийн анхааралд...
Ирэх сард гурван барилдаантай
Их эзэн Чингис хаан мэндэлсний 854 жилийн ой буюу Монгол бахархлын өдөрт зориулсан улс, аймгийн алдар цолтой, чансаа өндөртэй шилдэг 128 бөхийн барилдаан энэ сарын 31-нд Монгол бөхийн өргөөнд болно. Харин ирэх сард гурван ч барилдаан болох тов гарсан байна.
Тухайлбал, ирэх сарын 5-нд Увс нуур дэвжээний намрын нээлтэд зориулсан Х.Баянмөнх аваргын нэрэмжит, Улс, аймгийн алдар цолтой 224 бөхийн барилдаан болох бол ирэх сарын 13-нд Хантайшир дэвжээ үүсэн байгуулагдсаны 15 жилийн ойд зориулсан Улс, аймгийн алдар цолтой 224 бөхийн барилдаан болох нь. Мөн ирэх сарын сүүлээр буюу 20-нд Дархан аварга Б.Түвдэндоржийн мэндэлсний 100 жилийн ойд зориулсан Улс, аймгийн алдар цолтой 224 бөхийн барилдаан тус тус болох аж.
Их эзэн Чингис хаан мэндэлсний 854 жилийн ой буюу Монгол бахархлын өдөрт зориулсан улс, аймгийн алдар цолтой, чансаа өндөртэй шилдэг 128 бөхийн барилдаан энэ сарын 31-нд Монгол бөхийн өргөөнд болно. Харин ирэх сард гурван ч барилдаан болох тов гарсан байна. Тухайлбал, ирэх сарын 5-нд Увс нуур дэвжээний намрын нээлтэд зориулсан Х.Баянмөнх аваргын нэрэмжит, Улс, аймгийн алдар цолтой 224 бөхийн барилдаан болох бол ирэх сарын 13-нд Хантайшир дэвжээ үүсэн байгуулагдсаны 15 жилийн ойд зориулсан Улс, аймгийн алдар цолтой 224 бөхийн барилдаан болох нь. Мөн ирэх сарын сүүлээр буюу 20-нд Дархан аварга Б.Түвдэндоржийн мэндэлсний 100 жилийн ойд зориулсан Улс, аймгийн алдар цолтой 224 бөхийн барилдаан тус тус болох аж.
0 Сэтгэгдэл
























