БНХАУ-д зорчих иргэдийн анхааралд...
Сурагчдын зуны амралт зургаадугаар сарын 15-наас эхэлнэ
“ЭРҮҮЛ АМЬДРАЛЫН ТӨЛӨӨ ХАМТДАА” ШУГАМАН БҮЖГИЙН ТЭМЦЭЭН ЗОХИОН БАЙГУУЛЛАА
“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН ХУВЬЦАА, НОГДОЛ АШГИЙГ 2026.06.01-НИЙ ӨДРӨӨС 2027.06.01 ХҮРТЭЛ ӨВЛҮҮЛНЭ
Шатрын Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн маргааш хөшгөө нээнэ
Монгол өвчтөнүүдийн эрх ашгийг хамгаалах, санхүүгийн эрсдэлийг бууруулах чиглэлд дэмжлэг хүслээ
Цөлжилтийн эсрэг өсвөрийн кино бүтээгчид нэгдлээ
НӨАТ-ын тухай хуулийн өөрчлөлт хүчингүй болсонд тооцох тухай хууль зэрэг 20 гаруй асуудал хэлэлцэнэ
Наадмаар 1024 бөх зодоглох асуудалд үндэслэлтэй санал дүгнэлт боловсруулах талаар санал солилцлоо
Гал түймрийн голомтоос 109 иргэнийг аюулгүй бүсэд гаргажээ
Киргиз улс Үндсэн хуулийнхаа эхийг алдчихаж

Киргизстан Үндсэн хуульдаа нэмэлт өөрчлөлт оруулах тухай асуудал хэлэлцэж эхлэх үеэр Үндсэн хуулийн нь эх хаана байгааг мэдэхээ больчихсон сонин хэрэг гарчээ.
2016 оны аравдугаар сарын 19-ний өдөр Киргизийн парламентын гишүүд Үндсэн хуульдаа нэмэлт өөрчлөлт оруулах тухай асуудал хэлэлцэж эхлэх үеэр тулгуур хуулийн эх хаана байгааг асуутал хэн ч мэдэхгүй болчихсон байж. Хамгийн сүүлд 2010 онд Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулж төрийн эрхийг парламентад давуу эрх олгож, Ерөнхийлөгчийн нөлөөллийг бууруулсан юм байна.
Энэ удаагийн хэлэлцүүлгийн үеэр Үндсэн хуулийн эх хаана байгааг хэн ч мэдэхгүй болж таарсан байна. Үндсэн хуулийн эх Ерөнхийлөгчийн тамгын газарт байгаа гэж Хуульзүйн сайд нь мэдэгдэж. Харин хариуд нь Ерөнхийлөгчийн тамгын газрынхан болохоор манайд зөвхөн хуулбар нь л байгаа, эх хувийг бид хэзээ ч аваагүй гэжээ. Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Фарид Ниязов бүр ер нь Үндсэн хуулийн эх ер нь байгаагүй ш дээ гэсэн байна.
Үндсэн хуулийн эхийг хэн нэгэн хулгайлсан юм болов уу гэсэн яриа ч гарчээ.

0 Сэтгэгдэл