УИХ-ын даргаар С.Бямбацогтыг сонголоо
“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН ТӨЛӨӨЛӨН УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН ХАРААТ БУС ГИШҮҮНИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ЗАР
ЖУУЛЧНЫ ТОО 2026 ОНЫ I УЛИРАЛД ӨМНӨХ ОНЫ МӨН ҮЕЭС 39% ӨСӨЛТТЭЙ БАЙНА
БОКСЫН НАСАНД ХҮРЭГЧДИЙН АЗИ ТИВИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН УЛААНБААТАР ХОТНОО НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ
Хавсран суух Элчин сайд нар Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа
УИХ-ын тухай хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
НӨАТ-ын I улирлын баримтаа 8-ны дотор бүртгүүлж буцаан олголтын урамшууллаа авна
Тэтгэврийн нөөц сангийн хөрөнгө 2.7 тэрбум төгрөгөөр арвижлаа
Бид яаж амьдрах вэ
С.Бямбацогт: УИХ-ын дарга нам бус байх төслийг би дэмжинэ
“MJ CUP 2016”-ын аваргууд тодорчээ
Монгол Улсын өсөх идэр начин, гавьяат дасгалжуулагч, хурандаа Д.Дашжамцын нэрэмжит жүдо бөхийн өсвөр үеийн 14 дэх удаагийн тэмцээн Монгол бөхийн өргөөнд болж өнгөрлөө. Тэрээр 1975 онд тухайн үеийн Нийгмийг аюулаас хамгаалах яамны “Хүч” нийгэмлэгийн анхны таван тамирчны нэг болж улс, олон улсын чанартай тэмцээнүүдэд олон удаа түрүүлж, 1980 оны Москвагийн Зуны олимпын XXII Их наадамд амжилттай оролцож байсан шилдэг тамирчдын нэг билээ. Түүгээр ч зогсохгүй Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин, дархан аварга Б.Бат-Эрдэнэ, гавьяат тамирчин, Улсын арслан Д.Мөнх-Эрдэнэ, улсын заан Д.Хишигдорж, Ч.Бямбадорж, С.Сүхбаатар, улсын начин Р.Цоггэрэл, Д.Сүхбат, Б.Эрдэнэбилэг, С.Баатар, Монгол Улсын гавьяат тамирчин Д.Баттулга, Н.Баатарболд, Д.Пүрэвсүрэн нарын шилдэг тамирчдыг төрүүлэн гаргасан алдартан юм. 2001 онд Н.Лхамсүрэнгийн хамтаар Монгол Японы хамтарсан жүдо бөх хөгжүүлэх “MJ” нийгэмлэгийг байгуулснаасаа хойш жил бүр дээрх тэмцээнийг уламжлал болгон зохион байгуулж ирсэн юм. Түүнчлэн жүдо бөхөөр хичээлэлдэг амьдралын түвшин доогуур хүүхдүүдэд тэтгэлэг олгож, Япон улсад хамтарсан бэлтгэл хийх, тэмцээнд оролцох нөхцөл боломжоор хангаж, дасгалжуулагчдыг мэргэжил дээшлүүлэх сургалтад хамруулж байсан билээ. Энэ удаагийн тэмцээнд хот, хөдөөгийн 30 байгууллагын 389 тамирчин оролцож аваргуудаа тодруулжээ.

0 Сэтгэгдэл