УИХ-ын дарга С.Бямбацогт: Төрийн үйл ажиллагаа ард иргэдийн аж амьдралыг гацаах хэмжээнд хүрч хэрхэвч болохгүй
ТАНИЛЦ: 35 дахь Ерөнхий сайд Н.Учралын ЗГ-ын сайд нарын бүрэлдэхүүн
УИХ-ын даргаар С.Бямбацогтыг сонголоо
УИХ-ын чуулганаар өнөөдөр сайд нарыг томилох асуудлыг хэлэлцэнэ
“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН ТӨЛӨӨЛӨН УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН ХАРААТ БУС ГИШҮҮНИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ЗАР
ЖУУЛЧНЫ ТОО 2026 ОНЫ I УЛИРАЛД ӨМНӨХ ОНЫ МӨН ҮЕЭС 39% ӨСӨЛТТЭЙ БАЙНА
БОКСЫН НАСАНД ХҮРЭГЧДИЙН АЗИ ТИВИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН УЛААНБААТАР ХОТНОО НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ
Хавсран суух Элчин сайд нар Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа
УИХ-ын тухай хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
НӨАТ-ын I улирлын баримтаа 8-ны дотор бүртгүүлж буцаан олголтын урамшууллаа авна
Тианжин мужийн багтай нөхөрсөг тоглолт хийх нь
А.ЦАГААН
Малайз улсад ирэх сард зохиогдох “AFC Solidarity cup” тэмцээнд оролцох Монголын хөлбөмбөгийн үндэсний шигшээ баг урд хөршийн Шинхуандао хотод бэлтгэлээ базааж буй. “Талын хөх чононууд” маань Хятадын хамгийн алдартай таван клубийн нэг “Hebei China Fortune F.C” багтай нөхөрсөг тоглолт хийж, 2:0-ээр хожигдсон билээ. Энэ талаар албаны хүмүүс нь “Үр дүн бус багийн тоглолт, тамирчдын ойлголцол дээр анхаарч бүрэлдэхүүнээ гаргасан” хэмээн тайлбарласан. Энэхүү тоглолтыг “Hebei China Fortune F.C” клубийн ахлах дасгалжуулагч Чили мэргэжилтэн Мануэль Пеллегрини өөрийн биеэр үзэж сонирхжээ.
Тэрээр Испанийн алдарт “Реал Мадрид” болон “Вильяреал”, “Малага”, Английн аварга “Манчестер сити”, Аргентинийн “Ривер Плате” гэх мэт томоохон клубийг удирдаж явсан нэгэн. Харин энэ удаад Хятадын багтай гэрээ хийн ийн ажиллаж байгаа аж. Урд хөршийнхний хөлбөмбөгт хамгийн их хөрөнгө зарцуулж буй багуудын нэг болох “Hebei China Fortune F.C” нь сүүлийн жилүүдэд Европын топ лигүүдэд тоглож байсан Жервинио, Степан М’биа нарын чадварлаг тамирчдаар бүрэлдэхүүнээ зузаатгаад байгаа хүчирхэг клуб билээ. Харин манай шигшээ багийнхан дараагийн нөхөрсөг тоглолтоо энэ сарын 28-нд Тианжин мужийн шигшээ багтай хийхээр болжээ.
А.ЦАГААНМалайз улсад ирэх сард зохиогдох “AFC Solidarity cup” тэмцээнд оролцох Монголын хөлбөмбөгийн үндэсний шигшээ баг урд хөршийн Шинхуандао хотод бэлтгэлээ базааж буй. “Талын хөх чононууд” маань Хятадын хамгийн алдартай таван клубийн нэг “Hebei China Fortune F.C” багтай нөхөрсөг тоглолт хийж, 2:0-ээр хожигдсон билээ. Энэ талаар албаны хүмүүс нь “Үр дүн бус багийн тоглолт, тамирчдын ойлголцол дээр анхаарч бүрэлдэхүүнээ гаргасан” хэмээн тайлбарласан. Энэхүү тоглолтыг “Hebei China Fortune F.C” клубийн ахлах дасгалжуулагч Чили мэргэжилтэн Мануэль Пеллегрини өөрийн биеэр үзэж сонирхжээ.

0 Сэтгэгдэл