Хүүхэд, эмэгтэйчүүд, хүний эрхийг хамгаалах хууль, УИХ-ын тогтоолын төслүүдийг баталлаа
Ажил, хөдөлмөр эрхлэгчдийн амь нас, эрүүл мэндийг хамгаалах, аюулгүй орчныг бүрдүүлэх хуулийн төслийг өргөн барилаа
Өнөөдөр 23:00 цагаас зам хаана
Эмнэлгийн тусламж, үйлчилгээний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл өргөн мэдүүлэв
Бямба, ням гарагт Сүхбаатарын талбайд хувьцаа өвлүүлэхтэй холбоотой мэдээлэл өгнө
“Тамхины эсрэг өдөр – таны нэгдэх өдөр” тохионо
Орон сууцны луйврыг зогсоох хуулийн төсөл өргөн баригдлаа
"Ядуурлыг бууруулах ба хөгжил” сэдэвт дээд хэмжээний форум амжилттай зохион байгуулагдлаа
“Сэлбэ 20 минутын хот” төслийн зарим орон сууцны есдүгээр давхрын цутгалтыг эхлүүллээ
БНХАУ-д зорчих иргэдийн анхааралд...
Олон улсын гимнастикийн холбоо шинэ ерөнхийлөгчтэй болжээ
Олон улсын гимнастикийн холбоо 1881 онд байгуулагдсан бөгөөд 135 дахь жилтэйгээ золгож байна. Тус холбооны 81 дэх удаагийн “КОНГРЕСС” Япон улсын нийслэл Токио хотноо энэ сарын 17-нд эхэлжээ. Өнөөдөр өндөрлөх тус хуралд Монголын гимнастикийн холбооны ерөнхийлөгч Б.Лхагважав, ерөнхий нарийн бичгийн дарга Г.Ерөөлбат нар оролцож буй юм байна. Монголын гимнастикийн холбоо 1961 онд байгуулагдсан бөгөөд олон улсын холбоонд 1962 онд албан ёсны гишүүнээр элсчээ. Энэ удаагийн хурлаар холбооныхоо ерөнхийлөгчийг сонгосон байна. Тус холбооны дэд ерөнхийлөгчид өрсөлдсөн ОХУ-ын Василий Титов 68 хувийн саналаар ялалт байгуулсан бол ерөнхийлөгчид 100 хувийн саналаар Японы гимнастикийн холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга, ОУГХ-ны Гүйцэтгэх зөвлөлийн гишүүн Ватанабэ Моринари сонгогджээ.
Энэхүү хурлын үеэр мөн гимнастикийн хэрэглэл, хэрэгсэл, тоног төхөөрөмжийн фирмийн үзэсгэлэн гарсан бөгөөд “ТОКИО-1964” олимпод хэрэглэсэн Бариулт морийг тавьсан нь олон хүний анхаарлыг татаж чаджээ. Мөн япончууд шүүлтийн цоо шинэ электрон систем туршиж байгаагаа сонирхуулжээ.
Энэхүү хурлын үеэр мөн гимнастикийн хэрэглэл, хэрэгсэл, тоног төхөөрөмжийн фирмийн үзэсгэлэн гарсан бөгөөд “ТОКИО-1964” олимпод хэрэглэсэн Бариулт морийг тавьсан нь олон хүний анхаарлыг татаж чаджээ. Мөн япончууд шүүлтийн цоо шинэ электрон систем туршиж байгаагаа сонирхуулжээ.
0 Сэтгэгдэл
























