БНХАУ-д зорчих иргэдийн анхааралд...
Сурагчдын зуны амралт зургаадугаар сарын 15-наас эхэлнэ
“ЭРҮҮЛ АМЬДРАЛЫН ТӨЛӨӨ ХАМТДАА” ШУГАМАН БҮЖГИЙН ТЭМЦЭЭН ЗОХИОН БАЙГУУЛЛАА
“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН ХУВЬЦАА, НОГДОЛ АШГИЙГ 2026.06.01-НИЙ ӨДРӨӨС 2027.06.01 ХҮРТЭЛ ӨВЛҮҮЛНЭ
Шатрын Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн маргааш хөшгөө нээнэ
Монгол өвчтөнүүдийн эрх ашгийг хамгаалах, санхүүгийн эрсдэлийг бууруулах чиглэлд дэмжлэг хүслээ
Цөлжилтийн эсрэг өсвөрийн кино бүтээгчид нэгдлээ
НӨАТ-ын тухай хуулийн өөрчлөлт хүчингүй болсонд тооцох тухай хууль зэрэг 20 гаруй асуудал хэлэлцэнэ
Наадмаар 1024 бөх зодоглох асуудалд үндэслэлтэй санал дүгнэлт боловсруулах талаар санал солилцлоо
Гал түймрийн голомтоос 109 иргэнийг аюулгүй бүсэд гаргажээ
Бүхэл бүтэн байшин хулгайлаад явчихдаг хулгайч байна

Америкийн Калифорни мужийн Баруун Сакраменто хотод нэгэн эмэгтэйн байшинг бүгдийг нь хулгайлаад явчихсан хулгайчийг цагдаагийнхан эрэн сурвалжилж байна.
Малинда Крайтон гэдэг эмэгтэй нохойгоо салхилуулан зугаалж яваад гэртээ эргэж иртэл байшин нь ор сураггүй алга болсон байжээ. Эмэгтэй сандарч, тухайн газар эзэмшигчтэй утсаар ярихада тэрээр юу ч мэдээгүй, бид ямар нэгэн ажиллагаа явуулаагүй гэсэн байна. Ингээд арга мухардсан бүсгүй энэ ер бусын хулгайн талаар цагдаад мэдэгджээ. “Байшин хулгайлаад явчихлаа гэсэн мэдээллийг амьдпралдаа анх удаа л сонссон гэж цагдаагийн түрүүч Рожер Кинни хэлжээ.
Малинда 40 мянган доллар заран байж 10 метр урттай, хоёр метр өргөнтэй багавтар байшин барьсан байсан гэнэ. Байшинг томоохон трайлер, өргөгч крангүйгээр хулгайлах боломжгүй юм байна. “Би жирийн л нэг дуучин, хөгжимчин. Эндээ өөрийн сонирхдог ажлаа хийгээд байж байхаас илүү зүйл надад хэрэггүй болохоор ийм багавтар байшин барьсан юм. Орох оронгүй би хаачих билээ, байшин минь хурдан л олдоосой” гэж Малинда ярьжээ.

0 Сэтгэгдэл
kkk
MANAIHAN TUUCHISAN YUM BISH BIZ
2016.10.16