Хүүхэд, эмэгтэйчүүд, хүний эрхийг хамгаалах хууль, УИХ-ын тогтоолын төслүүдийг баталлаа
Ажил, хөдөлмөр эрхлэгчдийн амь нас, эрүүл мэндийг хамгаалах, аюулгүй орчныг бүрдүүлэх хуулийн төслийг өргөн барилаа
Өнөөдөр 23:00 цагаас зам хаана
Эмнэлгийн тусламж, үйлчилгээний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл өргөн мэдүүлэв
Бямба, ням гарагт Сүхбаатарын талбайд хувьцаа өвлүүлэхтэй холбоотой мэдээлэл өгнө
“Тамхины эсрэг өдөр – таны нэгдэх өдөр” тохионо
Орон сууцны луйврыг зогсоох хуулийн төсөл өргөн баригдлаа
"Ядуурлыг бууруулах ба хөгжил” сэдэвт дээд хэмжээний форум амжилттай зохион байгуулагдлаа
“Сэлбэ 20 минутын хот” төслийн зарим орон сууцны есдүгээр давхрын цутгалтыг эхлүүллээ
БНХАУ-д зорчих иргэдийн анхааралд...
Таеквондогоор хичээллэх залуусын тоо нэмэгдэж байна

Олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны хамгаалалтын газрын өсвөрийн цагдаагийн “Харцага дэвжээ”-ний нэрэмжит Олимпын таеквондогийн цомын төлөөх тэмцээн өнгөрсөн өдрүүдэд Спортын төв ордонд боллоо. Тус тэмцээнд Орхон, Дархан-Уул, Дорнод, Дорноговь, Өвөрхангай аймаг, Налайх дүүрэг, Хөтөл, Зүүнхараа сумын нийт 21 байгууллагын 200 гаруй тамирчин өрсөлдсөн юм. Тамирчид бага, өсвөр үе, насанд хүргэгчид гэсэн гурван насны ангиллаар өрсөлдсөн. Энэхүү тэмцээн нь 12 сард болох Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох тамирчдын бэлтгэл сургуулилт болж байгаагаараа онцлогтой. “Монголын таеквондогийн холбоо” (МТХ) 2016 оноос эхлэн сар бүр таеквондогийн тэмцээнийг зохион байгуулдаг аж. Энэ спортоор хичээллэх залуусын тоо ч сүүлийн жилүүдэд нэмэгдэж, ур чадварын хувьд сайжирч байгаа. Энэ нь манай таеквондогийн тамирчид дэлхийн болон Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд тогтмол амжилттай оролцдог болсонтой холбоотой. Тухайлбал, Үндэсний шигшээ багийн тамирчин П.Тэмүүжин таеквондогийн төрлөөр олимпын анхны эрхийг авч Риогийн олимпод амжилттай оролцсон билээ.

0 Сэтгэгдэл