БНХАУ-д зорчих иргэдийн анхааралд...
Сурагчдын зуны амралт зургаадугаар сарын 15-наас эхэлнэ
“ЭРҮҮЛ АМЬДРАЛЫН ТӨЛӨӨ ХАМТДАА” ШУГАМАН БҮЖГИЙН ТЭМЦЭЭН ЗОХИОН БАЙГУУЛЛАА
“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН ХУВЬЦАА, НОГДОЛ АШГИЙГ 2026.06.01-НИЙ ӨДРӨӨС 2027.06.01 ХҮРТЭЛ ӨВЛҮҮЛНЭ
Шатрын Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн маргааш хөшгөө нээнэ
Монгол өвчтөнүүдийн эрх ашгийг хамгаалах, санхүүгийн эрсдэлийг бууруулах чиглэлд дэмжлэг хүслээ
Цөлжилтийн эсрэг өсвөрийн кино бүтээгчид нэгдлээ
НӨАТ-ын тухай хуулийн өөрчлөлт хүчингүй болсонд тооцох тухай хууль зэрэг 20 гаруй асуудал хэлэлцэнэ
Наадмаар 1024 бөх зодоглох асуудалд үндэслэлтэй санал дүгнэлт боловсруулах талаар санал солилцлоо
Гал түймрийн голомтоос 109 иргэнийг аюулгүй бүсэд гаргажээ
Тархи том тусам удаан эвшээдэг
Амьтдын эвшээх хугацаа ба тархины хэмжээ хоорондоо хамааралтай байдгийг Нью-Йорк мужийн Онеонтегийн хотын их сургуулийн сэтгэл судлаачид тогтоожээ. Тэд хүн, бич, заан, хулгана, үнэг, зараа гэх мэт амьтны эвшээлгэж байгаа олон тооны видео бичлэгт дүн шинжилгээ хийгээд ийм нээлт хийсэн байна. Тэд нээлт хийсэн судалгаагаа “Biology Letters” сэтгүүлд хэвлүүлж.
Тархины давхарга дахь нейроны тоо цөөн байдаг амьтны эвшээх хугацаа мэдрэлийн систем нь илүү хөгжсөн хөхтөн амьтдаас богино байв. Тухайлбал, хөхтөн амьтдын дотроос хүн хамгийн удаан буюу зургаан секунд орчим эвшээлгэж байжээ. Хүний тархины гадаргад ойролцоогоор 12 сая нейрон байдаг. Аварга том тархитай зааны эвшээх хугацаа хүнийхтэй ойролцоо зургаан секунд. Гэтэл тархины гадарга дахь нейроны тоо нь цөөн хулганы эвшээх хугацаа нь 1,5 секунд.
Эвшээх хугацаа ба тархины хэмжээ хоорондын хамаарал нь эвшээх үед тархины цусан хангамж идэвхжин, хөрдөгтэй холбоотой гэж эрдэмтэд үзсэн байна.
Амьтдын эвшээх хугацаа ба тархины хэмжээ хоорондоо хамааралтай байдгийг Нью-Йорк мужийн Онеонтегийн хотын их сургуулийн сэтгэл судлаачид тогтоожээ. Тэд хүн, бич, заан, хулгана, үнэг, зараа гэх мэт амьтны эвшээлгэж байгаа олон тооны видео бичлэгт дүн шинжилгээ хийгээд ийм нээлт хийсэн байна. Тэд нээлт хийсэн судалгаагаа “Biology Letters” сэтгүүлд хэвлүүлж.Тархины давхарга дахь нейроны тоо цөөн байдаг амьтны эвшээх хугацаа мэдрэлийн систем нь илүү хөгжсөн хөхтөн амьтдаас богино байв. Тухайлбал, хөхтөн амьтдын дотроос хүн хамгийн удаан буюу зургаан секунд орчим эвшээлгэж байжээ. Хүний тархины гадаргад ойролцоогоор 12 сая нейрон байдаг. Аварга том тархитай зааны эвшээх хугацаа хүнийхтэй ойролцоо зургаан секунд. Гэтэл тархины гадарга дахь нейроны тоо нь цөөн хулганы эвшээх хугацаа нь 1,5 секунд.
Эвшээх хугацаа ба тархины хэмжээ хоорондын хамаарал нь эвшээх үед тархины цусан хангамж идэвхжин, хөрдөгтэй холбоотой гэж эрдэмтэд үзсэн байна.
0 Сэтгэгдэл
























