БНХАУ-д зорчих иргэдийн анхааралд...
Сурагчдын зуны амралт зургаадугаар сарын 15-наас эхэлнэ
“ЭРҮҮЛ АМЬДРАЛЫН ТӨЛӨӨ ХАМТДАА” ШУГАМАН БҮЖГИЙН ТЭМЦЭЭН ЗОХИОН БАЙГУУЛЛАА
“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН ХУВЬЦАА, НОГДОЛ АШГИЙГ 2026.06.01-НИЙ ӨДРӨӨС 2027.06.01 ХҮРТЭЛ ӨВЛҮҮЛНЭ
Шатрын Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн маргааш хөшгөө нээнэ
Монгол өвчтөнүүдийн эрх ашгийг хамгаалах, санхүүгийн эрсдэлийг бууруулах чиглэлд дэмжлэг хүслээ
Цөлжилтийн эсрэг өсвөрийн кино бүтээгчид нэгдлээ
НӨАТ-ын тухай хуулийн өөрчлөлт хүчингүй болсонд тооцох тухай хууль зэрэг 20 гаруй асуудал хэлэлцэнэ
Наадмаар 1024 бөх зодоглох асуудалд үндэслэлтэй санал дүгнэлт боловсруулах талаар санал солилцлоо
Гал түймрийн голомтоос 109 иргэнийг аюулгүй бүсэд гаргажээ
Нүүдэлчдийн ухаан”-ыг ирэх сард мэдрээрэй
Хүрээлэн буй орчин хийгээд хүмүүсийн амьдралд тулгарч буй асуудал бэрхшээл олон. Тэр дундаа хүмүүсийн хэтэрсэн хэрэглээ, амьдарч буй ахуй, байгаль орчиндоо хандах таагүй хандлагууд, уул, уурхайгаас үүдэлтэй бохирдол, доройтлууд нь байгаль болон нийгмийн аль алинд сөрөг нөлөө үзүүлсээр л байна. Үүнээс улбаалсан хор хохирлын тухай тоо баримтууд, мэдээлэл бүрийн ард хүмүүсийн амьдрал, байгалийн хүүрнэл байдаг. Чухам тэр түүхүүдийг өгүүлж, бодол эргэцүүлэл, харилцан яриаг өрнүүлэх нь “Нүүдэлчдийн ухаан” урлагийн хөтөлбөрийн үндсэн зорилго аж. Энэхүү зорилгынхоо хүрээнд “Нүүдэлчдийн ухаан” үзэсгэлэнг арваннэгдүгээр сарын 18-наас арванхоёрдугаар сарын 10 хүртэл Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейд гаргаж үзэгчдийн хүртээл болгох юм байна. “Нүүдэлчдийн ухаан”-д оролцох хүсэлтийг дэлхийн 48 орны 128 уран бүтээлч ирүүлсэн бөгөөд оролцох уран бүтээлчдийг өнгөрсөн зун шалгаруулжээ. Монголоос уран бүтээлч Э.Энхзаяа, Ж.Болортүвшин, олон улсаас Швейцарийн уран бүтээлч Уолтер Риедвег, Бразилийн уран бүтээлч Маурисио Диас нарын хамтарсан Dias & Riedweg дуо шалгарсан бөгөөд төслийн явцад кураторын саналын дагуу уран бүтээлч Г.Мөнхболор, Ц.Даваажаргал, С.Ганзүг нарыг багт нэмж оруулжээ. Уран бүтээлчдийн баг хагас сарын турш Өвөрхангай, Архангай, Булган, Төв аймгийн нутгаар явж, газар орны байдал, нутгийнхантай танилцаж, өөрсдийн хийх бүтээлийн санаа сэдлүүдийг баяжуулсан аж. Уран бүтээлч бүр өөрсдийн үзэл санаа, арга барилд тулгуурласан өөр, өөр бүтээлүүдийг дэлгэх бөгөөд тэдгээр нь бүхэлдээ хүмүүсийн хэрэглээ нөлөөлж буй талуудыг харуулсан нэг зорилготой үзэсгэлэн байх нь.

0 Сэтгэгдэл