Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

УИХ-ын намрын чуулган 10,00 цагт ажлаа эхэлнэ

2016 оны зургадугаар сарын 29-ний өдрийн сонгуулийн дүнд байгуулагдсан шинэ парламент  өнөөдөр намрын ээлжит чуулганаа нээнэ. Хуулийн дагуу намрын чуулганыг аравдугаар сарын 1-нд нээдэг уламжлалтай ч энэ жил амралтын өдөр таарсан тул ийнхүү өнөөдөр нээж байгаа юм. Дээр нь УИХ-ын гишүүд тойргоороо зугаалж, УИХ-д сонгогдсоноо сурталчлан зарлаж,  Орон нутгийн сонгуулийн далд сурталчилгаа хийн АН-ыг муулж явсаар өнөөдөр чуулганаа нээх гэж байгаа нь энэ.

Энэ удаагийн намрын ээлжит чуулганаар дараах асуудлыг хэлэлцэнэ.

-    Монгол Улсын 2017 оны төсвийн тухай хуулийн төсөл
-    Хүний хөгжил сангийн 2017 оны төсвийн тухай хуулийн төсөл
-    Нийгмийн даатгалын сангийн 2017 оны төсвийн тухай хуулийн төсөл
-    “Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2017 онд хөгжүүлэх үндсэн чиглэл батлах тухай” УИХ-ын тогтоолын төсөл
-    “Төрөөс мөнгөний бодлогын талаар 2017 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай” УИХ-ын тогтоолын төсөл
-    Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн төсөл
-    Хууль сахиулах ажиллагааны тухай хуулийн төсөл
-    Прокурорын байгууллагын тухай хуулийн төсөл
-    Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн төсөл
-    Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн төсөл
-    Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл
-    Зөрчлийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл
-    Монгол Улсын гадаад харилцааны тухай хуулийн төсөл
-    “Монгол Улсын хууль тогтоомжийг 2020 он хүртэл боловсронгуй болгох үндсэн чиглэл батлах тухай” УИХ-ын тогтоолын төсөл
-    Сонгуулийн тухай хуулийн төсөл
-    Аж ахуй нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл
-    Ач санах тухай хуулийн төсөл
-    Хөрөнгө оруулалтын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл
-    Боловсролын зээлийн сангийн тухай хуулийн төсөл
-    Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах тэдэнд нөхөн олговор олгох тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл
Бусад гэсэн асуудлуудыг хэлэлцэх юм байна.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан