БНХАУ-д зорчих иргэдийн анхааралд...
Сурагчдын зуны амралт зургаадугаар сарын 15-наас эхэлнэ
“ЭРҮҮЛ АМЬДРАЛЫН ТӨЛӨӨ ХАМТДАА” ШУГАМАН БҮЖГИЙН ТЭМЦЭЭН ЗОХИОН БАЙГУУЛЛАА
“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН ХУВЬЦАА, НОГДОЛ АШГИЙГ 2026.06.01-НИЙ ӨДРӨӨС 2027.06.01 ХҮРТЭЛ ӨВЛҮҮЛНЭ
Шатрын Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн маргааш хөшгөө нээнэ
Монгол өвчтөнүүдийн эрх ашгийг хамгаалах, санхүүгийн эрсдэлийг бууруулах чиглэлд дэмжлэг хүслээ
Цөлжилтийн эсрэг өсвөрийн кино бүтээгчид нэгдлээ
НӨАТ-ын тухай хуулийн өөрчлөлт хүчингүй болсонд тооцох тухай хууль зэрэг 20 гаруй асуудал хэлэлцэнэ
Наадмаар 1024 бөх зодоглох асуудалд үндэслэлтэй санал дүгнэлт боловсруулах талаар санал солилцлоо
Гал түймрийн голомтоос 109 иргэнийг аюулгүй бүсэд гаргажээ
Ч.Бадрал тэргүүн байр эзэллээ

Цэргийн дуу бүжгийн эрдмийн чуулгын гоцлол дуучин Ч.Бадрал Казахстан улсын Алмата хотод зохиогдсон дэлхийн нэрт дуучин Бибигуль Тулегеновойн нэрэмжит олон улсын дуурын дуучдын наймдугаар уралдаанд тэргүүн байр эзэлжээ. Тэрээр өмнө нь ОХУ-ын Ардын жүжигчин, дэлхийн дуурийн дуучдын манлай Елена Образцовагийн нэрэмжит дуурийн залуу дуучдын олон улсын X уралдаанд оролцож хоёрдугаарт байрт шалгарч байсан удаатай. Мөн Санкт-Петербург хотын алдарт Маринскийн театрт дуурийн дүр бүтээх тусгай шагналын эзэн болсон гээд оролцсон уралдаан бүрээсээ хоосон ирж байсан удаагүй.
Кремлийн ордны дэргэдэх Шиловын нэрэмжит галерейн концертын танхимд анхны бие даасан тоглолтоо хийж, ОХУ-д бүрэн хэмжээний бие даасан тоглолт хийсэн анхны монгол уран бүтээлч болсон билээ.

0 Сэтгэгдэл