БНХАУ-д зорчих иргэдийн анхааралд...
Сурагчдын зуны амралт зургаадугаар сарын 15-наас эхэлнэ
“ЭРҮҮЛ АМЬДРАЛЫН ТӨЛӨӨ ХАМТДАА” ШУГАМАН БҮЖГИЙН ТЭМЦЭЭН ЗОХИОН БАЙГУУЛЛАА
“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН ХУВЬЦАА, НОГДОЛ АШГИЙГ 2026.06.01-НИЙ ӨДРӨӨС 2027.06.01 ХҮРТЭЛ ӨВЛҮҮЛНЭ
Шатрын Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн маргааш хөшгөө нээнэ
Монгол өвчтөнүүдийн эрх ашгийг хамгаалах, санхүүгийн эрсдэлийг бууруулах чиглэлд дэмжлэг хүслээ
Цөлжилтийн эсрэг өсвөрийн кино бүтээгчид нэгдлээ
НӨАТ-ын тухай хуулийн өөрчлөлт хүчингүй болсонд тооцох тухай хууль зэрэг 20 гаруй асуудал хэлэлцэнэ
Наадмаар 1024 бөх зодоглох асуудалд үндэслэлтэй санал дүгнэлт боловсруулах талаар санал солилцлоо
Гал түймрийн голомтоос 109 иргэнийг аюулгүй бүсэд гаргажээ
Жинхэнэ Бенжамин Баттон чинь Бангладешт амьдарч байна

Бангладешийн жаал хүү Байезид Хоссейн ердөө дөрвөн настай ч яг л өвгөн шиг харагдана. Хүмүүс түүнийг Брэд Питтийн тоглосон “Бенжамин” киноны гол дүр гэцгээдэг байна.
Хөгшин настай хүн эхээс төрөөд, цаг хугацаа өнгөрөх тутам залууждагийг уншигч та санаж байгаа биз дээ. Ийм ч болохоор жаал хүүг хүмүүс бас цаашдаа залуужих байх гэж итгэдэг гэнэ.

Жаал хүүд хөгшрөлийн бүхий л шинж илэрч, нүүр нь үрчгэр, арьс нь ч хуурайшин гуужиж, шээс нь гарах гарахгүй гээд л.....Шүд нь гэхэд л маш сул, ганхсаар унадаг байна.
Гадаад төрхөөсөө болоод тэрээр үеийнхэнтэйгээ, хүүхдүүдтэй бараг тоглохгүй.

Түүний ээж Трипти Катун жаал хүүг 14-хөн настайдаа гаргасан юм байна. “Тэр гурван нас хүрч байж арай гэж явж сурсан. Гурван сартайдаа амаараа дүүрэн шүдтэй байсан юм. Хүмүүстэй зүгээр л ярьж хөөрдөг ч гадаад төрхөөрөө ч ер байгаа байдал нь ч яг л настай хүн шиг аягладаг” гэж ээж нь ярьжээ.

“Өвгөн” жаал хүүгийн өсөлт хөгжлийн энэ байдал Бангладешийн эмч нарын гайхшралыг төрүүлж, урьд нь ийм тохиолдолтой таарч байгаагүй болохоор хэрхэн яаж туслахаа мэдэхгүй байгаа гэнэ.

0 Сэтгэгдэл