Хүүхэд, эмэгтэйчүүд, хүний эрхийг хамгаалах хууль, УИХ-ын тогтоолын төслүүдийг баталлаа
Ажил, хөдөлмөр эрхлэгчдийн амь нас, эрүүл мэндийг хамгаалах, аюулгүй орчныг бүрдүүлэх хуулийн төслийг өргөн барилаа
Өнөөдөр 23:00 цагаас зам хаана
Эмнэлгийн тусламж, үйлчилгээний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл өргөн мэдүүлэв
Бямба, ням гарагт Сүхбаатарын талбайд хувьцаа өвлүүлэхтэй холбоотой мэдээлэл өгнө
“Тамхины эсрэг өдөр – таны нэгдэх өдөр” тохионо
Орон сууцны луйврыг зогсоох хуулийн төсөл өргөн баригдлаа
"Ядуурлыг бууруулах ба хөгжил” сэдэвт дээд хэмжээний форум амжилттай зохион байгуулагдлаа
“Сэлбэ 20 минутын хот” төслийн зарим орон сууцны есдүгээр давхрын цутгалтыг эхлүүллээ
БНХАУ-д зорчих иргэдийн анхааралд...
Нийслэлийн хэмжээнд хүүхэд харах үйлчилгээнд 2596 хүүхэд хамрагджээ

Нийслэлийн Хүүхэд гэр бүлийн хөгжлийн газраас Хүүхэд харах үйлчилгээний хуулийн хэрэгжилтэд 2 үе шаттайгаар хяналт үнэлгээ хийж эхэлжээ. Үйл ажиллагааны үр дүнгийн мэдээг хяналт, шинжилгээ, үнэлгээ дууссаны дараа www.Ulaanbaatar.mn болон www.child.gov.mn цахим хаягаар иргэд олон нийтэд мэдээлэх юм байна.
Тус газраас өгч байгаа мэдээллээр энэ сарын нэгний байдлаар 2596 хүүхэд хүүхэд харах үйлчилгээнд хамрагдаж байгаа бөгөөд долоон дүүргийн Хүүхэд харах үйлчилгээнд зориулж 246,696,000 төгрөгийн санхүүжилт олгосон байна.
Нийслэлийн хэмжээнд сургуулийн өмнөх боловсролд хамрагдаагүй 26 109 хүүхэд байгаагаас 5913 хүүхдийг 2016-2017 оны хичээлийн жилд нэмж хүүхэд харах үйлчилгээнд хамруулах боломжтой гэсэн тооцоо гарчээ. Хүүхэд харах үйлчилгээг 100 хувь хэрэгжүүлэхэд 1182 хүүхэд харагч бэлтгэх шаардлагатай юм байна. Өнгөрсөн хугацаанд 1005 хүүхэд харагч сургалтаар бэлтгэгддэж 531 хүүхэд харагч 202 хүүхэд харах байранд үйл ажиллагаа эрхэлж байгаа юм байна

0 Сэтгэгдэл