БНХАУ-д зорчих иргэдийн анхааралд...
Сурагчдын зуны амралт зургаадугаар сарын 15-наас эхэлнэ
“ЭРҮҮЛ АМЬДРАЛЫН ТӨЛӨӨ ХАМТДАА” ШУГАМАН БҮЖГИЙН ТЭМЦЭЭН ЗОХИОН БАЙГУУЛЛАА
“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН ХУВЬЦАА, НОГДОЛ АШГИЙГ 2026.06.01-НИЙ ӨДРӨӨС 2027.06.01 ХҮРТЭЛ ӨВЛҮҮЛНЭ
Шатрын Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн маргааш хөшгөө нээнэ
Монгол өвчтөнүүдийн эрх ашгийг хамгаалах, санхүүгийн эрсдэлийг бууруулах чиглэлд дэмжлэг хүслээ
Цөлжилтийн эсрэг өсвөрийн кино бүтээгчид нэгдлээ
НӨАТ-ын тухай хуулийн өөрчлөлт хүчингүй болсонд тооцох тухай хууль зэрэг 20 гаруй асуудал хэлэлцэнэ
Наадмаар 1024 бөх зодоглох асуудалд үндэслэлтэй санал дүгнэлт боловсруулах талаар санал солилцлоо
Гал түймрийн голомтоос 109 иргэнийг аюулгүй бүсэд гаргажээ
Дэлхийн шилдэг их сургуулиудын жагсаалт гаргалаа

Б.БАДРАЛ
Британийн “Times Higher Education” сэтгүүл 2016-2017 оны дэлхийн шилдэг их, дээд сургуулиудын жагсаалт “World University Rankings” –ийг гаргажээ”. Энэ жагсалт нь дэлхийн хэмжээнд их, дээд сургуулиудын чансааг тодорхойлогч хамгийн нэр хүндтэй судалгааны нэг гэгддэг тул өндөр байр эзэлнэ гэдэг тухайн их сургуульд элсэгчдийн тоо, хэрэгжих төслийн цар хүрээ, санхүүжилт, багш нарын цалин, хийгддэг судалгаа гээд бүх талаар тун эергэээр нөлөөлдөг.
2016 онд явагдсан судалгаанд 980 их, дээд сургуулийг хамруулан харьцуулсан нь өмнөх жилийнхээ даруй 180-аар олон байгаа юм. Гэсэн хэдий ч энэ бол дэлхийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа их, дээд сургуулиудын дөнгөж 5 хувь нь. Судлаачид жагсаалтыг сургалт /сургалтын орчин/, судалгаа /цар хүрээ, нэр хүнд, санхүүжилт/, иш татсан байдал /судалгааны нөлөө/, олон улсыг хамарсан байдал /багш, оюутан, шинжлэх ухааны судалгаа/, үйлдвэрлэлд ашигласан байдал /мэдлэг солилцоо/ гэсэн үндсэн таван үзүүлэлтээр нь дүгнэн гаргадаг.
Энэ жилийн жагсаалтын эхний 10 байранд дараахь сургуулиуд оржээ.
Үүнд:
1. University of Oxford
2. California Institute of Technology
3. Stanford University
4. University of Cambridge
5. Massachusetts Institute of Technology
6. Harvard University
7. Princeton University
8. Imperial College London
9.ETH Zurich – Swiss Federal Institute of Technology Zurich
10. University of California, Berkeley
Жагсаалтаас үзвэл хамгийн эхний 25 байранд орсон их сургуулиудын дийлэнх олонхийг АНУ-ын их сургуулиуд эзэлсэн байна. Америкийн их сургуулиудын дараа Их Британи, Европын холбоо, Хятад, Япон, Сингапур, Австралийн их, дээд сургуулиуд орсон байна. Монголын нэг ч их дээд сургууль тус жагсаалтад ороогүй байгаа нь манай улсын дээд боловсрол олгох систем ямаршуу байдалд байгааг тод харуулсан жишээ.

0 Сэтгэгдэл
би
дээд боловсрол тийшээ тэмүүлж буй. тэхдээ энэ олон шалгуураас онцлох зарим шалгуурыг монгол улсын зарим хэсэгт хангахад ойртож байгаа. Гагцхүү нийгэм эдийн засгийн олон асуудал өөрөө хөгжүүлэхгүй байна.
2016.09.23