БНХАУ-д зорчих иргэдийн анхааралд...
Сурагчдын зуны амралт зургаадугаар сарын 15-наас эхэлнэ
“ЭРҮҮЛ АМЬДРАЛЫН ТӨЛӨӨ ХАМТДАА” ШУГАМАН БҮЖГИЙН ТЭМЦЭЭН ЗОХИОН БАЙГУУЛЛАА
“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН ХУВЬЦАА, НОГДОЛ АШГИЙГ 2026.06.01-НИЙ ӨДРӨӨС 2027.06.01 ХҮРТЭЛ ӨВЛҮҮЛНЭ
Шатрын Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн маргааш хөшгөө нээнэ
Монгол өвчтөнүүдийн эрх ашгийг хамгаалах, санхүүгийн эрсдэлийг бууруулах чиглэлд дэмжлэг хүслээ
Цөлжилтийн эсрэг өсвөрийн кино бүтээгчид нэгдлээ
НӨАТ-ын тухай хуулийн өөрчлөлт хүчингүй болсонд тооцох тухай хууль зэрэг 20 гаруй асуудал хэлэлцэнэ
Наадмаар 1024 бөх зодоглох асуудалд үндэслэлтэй санал дүгнэлт боловсруулах талаар санал солилцлоо
Гал түймрийн голомтоос 109 иргэнийг аюулгүй бүсэд гаргажээ
“NOISE METAL FEST 2016” хоёр өдөр болно

“NOISE METAL FEST 2016” нь Монголд зохиогдож буй олон улсын чанартай анхны төрөлжсөн метал хөгжмийн наадам билээ. Гадаадын болон Монголын шилдэг амьд хөгжмийн хамтлаг дуучдыг танилцуулж Монголын амьд хөгжмийн түүхэнд нэгэн шинэ хуудас нээх зорилготойгоор гурав дахь удаагаа зохиогдох гэж байна.
Анх 2014 онд зохион байгуулагдсан цагаасаа эхлэн олон улсын гэсэн статустай наадамд Mongol (Канад), Nine Treasures (Өвөр Монгол), Defiled (Япон) зэрэг олон улсад танигдсан гадаад хамтлагууд оролцож, мөн тус наадмын тайзнаас Монголын хэд хэдэн залуу хамтлагууд өөрсдийн гараагаа эхлүүлж байсан бол одоо уран бүтээлийн арвин амжилттай яваа билээ. Тэгвэл тун удахгүй болох наадамд дэлхийд танигдсан Японы Sete Star Sept болон DESECRAVITY, ОХУ-ын Inner Missing, АНУ/Канад-ын Hitobashira зэрэг амьд хөгжмийн хамтлагууд болон Хурд, Аясын Салхи, Булсара, Метроном зэрэг Монголын шинэ, шилдэг 10 гаруй хамтлаг дуучид оролцож, өөрсдийн уран бүтээлээ толилуулахаар болжээ.

0 Сэтгэгдэл