БНХАУ-д зорчих иргэдийн анхааралд...
Сурагчдын зуны амралт зургаадугаар сарын 15-наас эхэлнэ
“ЭРҮҮЛ АМЬДРАЛЫН ТӨЛӨӨ ХАМТДАА” ШУГАМАН БҮЖГИЙН ТЭМЦЭЭН ЗОХИОН БАЙГУУЛЛАА
“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН ХУВЬЦАА, НОГДОЛ АШГИЙГ 2026.06.01-НИЙ ӨДРӨӨС 2027.06.01 ХҮРТЭЛ ӨВЛҮҮЛНЭ
Шатрын Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн маргааш хөшгөө нээнэ
Монгол өвчтөнүүдийн эрх ашгийг хамгаалах, санхүүгийн эрсдэлийг бууруулах чиглэлд дэмжлэг хүслээ
Цөлжилтийн эсрэг өсвөрийн кино бүтээгчид нэгдлээ
НӨАТ-ын тухай хуулийн өөрчлөлт хүчингүй болсонд тооцох тухай хууль зэрэг 20 гаруй асуудал хэлэлцэнэ
Наадмаар 1024 бөх зодоглох асуудалд үндэслэлтэй санал дүгнэлт боловсруулах талаар санал солилцлоо
Гал түймрийн голомтоос 109 иргэнийг аюулгүй бүсэд гаргажээ
“Ромео Жульета”-тай “Залуу хүн-2016” лекц

Монголын Залуучуудын Холбооноос уламжлал болгон зохион байгуулж ирсэн “Залуу хүн” цуврал лекц 8 дахь жилдээ тасралтгүй үргэлжилж энэ 9 сарын 29-нд УДЭТ-т эхлэх гэж байна. 2016 оны “Залуу хүн” цуврал лекцийн анхны салхийг "Глобал Бизнес Нэтворкинг Групп " ХХК-ийн захирал П.Эрдэнэтулга хагалахаар болжээ. “Lady” төвийн багш гэдгээрээ олноо танигдсан тэрээр энэ удаад залуустаа зориулж аз жаргалтай, бат бөх гэр бүлийг хэрхэн цогцлоох тухай буюу “ Зөв хандлагын нөлөөлөл” гэсэн сэдвээр лекц унших гэнэ.
“Залуу хүн” цуврал лекц нь залууст мэдлэг, мэдээлэл өгсөн, сургамжтай, мөн нийгэмд танигдсан хүмүүсийн амжилтаас хуваалцах гэхчилэн олон зүйлийг залуучуудад өгдгөөрөө залуусын дунд нэр хүндтэй лекцүүдийн нэг юм. Тэгвэл энэ жилийн “Залуу Хүн” цуврал лекцийг МЗХ тун өвөрмөц байдлаар эхлүүлэх аж. Учир нь гэр бүл, залуу хосуудад зориулсан сонирхолтой лекц сонсохын зэрэгцээ Уильям Шекспирийн “Ромео Жульета” жүжгийг үзэх нь.
МЗХ уг жүжгийг зүгээр ч нэг сонгоогүй аж. Учир нь тэд 9 дүгээр сарыг “Тархиа чөлөөлье” сар болгон зарлаж, залууст хайр дурлалдаа үнэнч байж, аз жаргалтай бат бөх гэр бүлийг бий болгохыг уриалан “Ромео Жульета” жүжгийг тус лекцийнхээ нээлтэнд зориулан тоглуулахаар болсон байна. Энэхүү санаачилгыг Улсын Драмын Эрдмийн Театрын хамт олон дэмжин, хамтран ажиллахаар болсон бөгөөд уг жүжгийн тасалбарын үнийг 10 000 төгрөгөөр авах боломжийг залуустаа олгожээ.
Үүгээр ч зогсохгүй “ Залуу хүн” лекцийн нээлтийн тасалбарт Сургалт судалгааны Полиси төвийн сургалтанд 70 хувийн хөнгөлөлттэй хамрагдах эрхийн бичиг, Залуучуудын аялал жуулчлалын хөгжлийн төвийн Манжуурын аялалд хосоороо 30 хувийн хөнгөлөлт эдлэх, Тhe Collective манлайллын сургалтанд 30 хувийн хөнгөлөлттэй хамрагдах мөн Хангарьд фитнесс клубээр 25 хөнгөлөлттэй үйлчлүүлэх зэрэг давхар давхар боломжууд байгаа аж.

0 Сэтгэгдэл